Жил бүрийн намар хаврын улиралд ээж аавууд эр цэргийн албанд хайртай хөвгүүдээ үдэн мордуулж, эр цэргийн албыг нэр төртэй хааж ирэхийг хүсэн ерөөж мордуулдаг. Тэгвэл өнөөдөр Говь-Алтай аймгийн нийт сумын цэргийн насны идэр залуус эх орныхоо дархан манаанд гар бие оролцохоор Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд хуран цуглалаа. “Сайн морь сайхан эмээл зэхэж өгнөө хүүдээ” гээд тавгийн идээ, цагаан сүүгээ өргөн эцэг эхчүүд үдэн өгч харагдана.
Хөөрч догдолсон нэгэн байхад, нулимсаа тунаруулан зогсох нь ч цөөнгүй байлаа.
Энэ жил эр цэргийн албанд мордож буй залуусын хувьд идэвхитэй байгаа бөгөөд дээрх аймгийн 18 сумын идэр насны залуус эр цэргийн албанд мордож байна. Цэрэг татлагийн албанд Ховд, Баянхонгор аймаг болон Алтай сумаас идэр насны залуусыг хувиарлан авч байгаа юм байна.
Ховд аймгийн Үенч сумын хувьд тэртээ 1934 оноос эхлэн Говь-Алтай аймгаас цэрэг элсүүлж байсан түүхтэй. Үенч сумын 0130, 0114 дүгээр ангийн офицер захирагчид өөрсдийн биеэр хүрэлцэн ирж, энэ жилийн цэргээ элсүүлэн авахаар алс холийн баруун хязгаарын хилийн манаанаас зорин иржээ.
Мөн Алтай сумын 0214 дүгээр анги, Баянхонгор аймгийн зэвсэгт хүчний 339 дугаар ангийн захирагч ахлагч нар хүрэлцэн ирсэн байв.
Сонирхуулахад Ховд аймгийн Үенч сумаас өнгөрсөн жилийн албан хаагчид хүрэлцэн ирж, аав ээж, амраг хайртынхаа магнайг баясгалаа. Тэд одоо цэргийн албанд мордож буй дүү нартаа хандан их юм сурч, эр цэргийн албаа амжилттай хааж ирэхийг хүссэн юм.
| Говь-Алтай аймаг дахь намрын хоёрдугаар ээлжийн цэрэг татлага боллоо | ||
| Үзсэн: 1092 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.