Нисэх онгоц үйлдвэрлэгч, хөгжүүлэгч АНУ-ын "Spice Aerospace" компани “SX-1.2” нэртэй өндөр хурдны онгоцоо туршиж үзсэн байна. Энэ онгоцыг цаашид иргэний агаарын тээврийн салбарт нэвтрүүлэхээр зорьж байгаа юм.
Өндөр хурдны онгоцыг зөвхөн цэргийн зориулалтаар сөнөөгч онгоц болгон ашигладаг. Харин зорчигч тээврийн салбарт энэ үйлчилгээг нэвтрүүлэх нь салбартаа шинэ нээлт, бүтээл болж байгаа юм. Эхний удаагийн туршилтаар автомат жолоодлоготой нисэгчгүй ажиллах системийн ажиллагааг шалгасан талаар мэдээлж байна. Мөн тус онгоцыг "S-512" гэж нэрлэнэ хэмээн эх сурвалжууд онцолсон юм. Туршилтыг Шинэ Английн хувийн нислэгийн зурваст хийсэн байна. Ингэхдээ тус онгоцыг алсаас удирдлагын төвөөс хянасан юм.

Энэ агаараас хянах ажилд 2 нисэгч алсын удирдлагын тусламжтайгаар нислэгийг ажиглаж, хянасан байна. Нийтдээ 7 удаа нислэг үйлдсэн, энэ хугацаанд нислэгийн үеийн бүхий л мэдээллийг дамжуулж, судалгаа явуулжээ. Онгоцны дотоод үйлчилгээний 5 гишүүн болон нийт 22 зорчигч тээвэрлэх боломжтой юм байна. Агаарт 10 мянган км хүртэлх замыг туулах чадвартай. Пуужингийн загвараас санаа авч бүтээсэн тус онгоцны далавч болон жигүүрийн өвөрмөц загвараас шалтгаалан дуу чимээ бага гаргадаг талаар онцолж байгаа юм. Хамгийн онцлогтой давуу шинж нь өндөр хурдаар нислэг үйлдэх чадвартай тус онгоцонд цонх гэдэг зүйлийг хийгээгүй аж.
Энэ нь аюулгүй байдлыг хангахын тулд гаднах орчныг харах цонхгүйгээр хийсэн гэсэн үг юм. Харин цонхны оронд өндөр чанартай, сүүлийн үеийн дэлгэцүүдийг суурилуулж өгчээ. Ингэснээр гаднах орчныг болон нислэгийн үеийн хурдыг зөвхөн тус дэлгэцээр л дамжуулан үзэж, харах, мэдрэх боломжтой хэмээн онцолж байгаа юм. Зорчигч тээврийн зориулалтын анхны өндөр хурдны онгоцыг 2021 он гэхэд бүрэн хийж дуусгахаар төлөвлөж байгаа бол харин зэх зээлд 2023 онд нэвтрүүлэхээр зорьж байгаа юм байна.
| “SX-1.2” өндөр хурдны онгоцыг туршжээ | ||
| Үзсэн: 2801 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.