Цагаач дүрвэгсдийн олноороо зорьдог улсын нэг бол АНУ. АНУ-ын цагаачлалын судалгааны төв хүн амын тооллогын товчооны мэдээлэлд үндэслэн өнгөрсөн 2016 онд тус улсад хуулийн дагуу болон хууль бусаар очсон цагаач иргэдийн тоо 43.7 саяд хүрснийг мэдээлээд байна. АНУ-ын хүн амтай харьцуулахад цагаачдын эзлэх хувь хэмжээ 13.5 хувьд хүрээд байгаа нь сүүлийн 106 жил дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Цагаачлалын судалгааны төвийн мэдээлэлд тэмдэглэснээр АНУ-ын оршин суугчдын найман хүн тутмын нэг нь цагаач байгаа юм байна. Мөн тус улсад амьдарч байгаа 16.6 сая хүүхэд цагаач гэр бүлд төрсөн болохыг тогтоосон байна. АНУ-ыг зорих цагаачдын олонх нь Энэтхэг, Хятад, Доминиканы бүгд найрамдах улс, Сальвадор, Кубын иргэд байгааг мөн тус төвийнхөн мэдээлж байна.
Түүнчлэн шинжээчид 2023 он гэхэд АНУ-ын нийт хүн амын 14.8 хувь нь цагаач иргэд болж нэмэгдэхээр байгааг тэмдэглэсэн байна.
| АНУ дахь цагаачдын тоо 43.7 саяд хүрчээ | ||
| Үзсэн: 1230 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.