Шууд Chart

“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяныг Говь-Алтай аймагт зохион байгууллаа

2017-10-18 13:12:07

Мэргэжлийн хяналтын байгууллагаас байгаль орчин, геологи уул уурхай, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяныг зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлэг, мэргэжилийн хяналтын газар хамтарч нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Үүнд тус аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч ажилчин ард иргэдэд рентген багаж, томограффаар үзүүлж оншлуулахын ач холбогдол. Мөн цацрагийн хамгаалалтын зааварчилгааг амьдралд мөрдөөгүйн улмаас гарах сөрөг үр дагаврын талаар мэдээлэл хийгдлээ.

Байгалийн цацраг идэвхт материалд тавигдах хяналтын чиглэлээр гаргасан олон улсын болон үндэсний дүрэм журам зөвлөмжүүд, байгалийн цацраг идэвхт материалтай холбоотой үйл ажиллагаанаас хүн амын авах цацрагийн тун, цацрагийн биологи үйлчлэл зэрэг сэдвийн хүрээнд иргэдэд мэдээлэл өгч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяныг Говь-Алтай аймагт зохион байгууллаа   
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй