Сөүл хотын ойролцоо “Адекс” байлдааны онгоцны үзэсгэлэн нээгдлээ. Энэ үеэр Өмнөд Солонгосын “Эф-22 раптор” байлдааны нисэх онгоц 5 минутын турш нисч, агаарт тулалдах чадвараа сонирхуулсан байна. Үзүүлэх нислэгийн үеэр тус онгоцыг жолоодсон нисгэгч хошууч Даниэль Дикенсон “Эф-22 раптор” онгоц бусад байлдааны нисэх онгоцноос хурд болон хөнгөн шаламгай байдлаараа давуу талтайг онцолжээ.
“Эф-22 раптор” нь агаарын байлдааны онгоц боловч агаараас газарт тулалдах чадвартай юм. Түүнчлэн АНУ-ын агаарын хүчний “Эф 35” байлдааны нисэх онгоц уг үзэсгэлэнд оролцох юм байна. “Эф-35” онгоцыг Өмнөд Солонгос улс ирэх жил худалдан авахаар төлөвлөөд байгаа юм. Үүний зэрэгцээ БНСУ-ын агаарын хүчний “Эф 15” болон “Хар Бүргэд” байлдааны онгоцуудыг уг үзэсгэлэнд оролцуулах юм байна.
Энэхүү үзэсгэлэн өчигдөр худалдан авагчдад зориулан нээгдсэн бөгөөд энэ сарын 21-22-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй болох юм. Үзэсгэлэнд дэлхийн 33 улс орон оролцож буй юм байна.
| Сөүл хотын ойролцоо байлдааны онгоцны үзэсгэлэн гарч байна | ||
| Үзсэн: 1063 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.