БНХАУ-ын Засгийн газрын Пакистан улсад хэрэгжүүлж буй олон арван тэрбум америк доллараар хэмжигдэхүйц санхүүгийн хөрөнгө оруулалт бүхий төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд тус улсын иргэд Пакистанд олноор ирэх болжээ. Үүнтэй холбоотойгоор Пакистаны иргэд Хятад ажил олгогчдын компанид ажиллах зорилгоор мандарин хэл сурч эхлээд байна. Одоогийн байдлаар аж үйлдвэрлэл төвлөрсөн Карачи хотын их сургуульд 5000 орчим оюутан мандарин хэл сурч буй юм байна.
Карачи хотын их сургуульд исламын шашин судлахаар ирсэн БНХАУ-ын Кашгар мужийн иргэн Мухаммед Амин оюутнуудад мандарин хэл зааж байгаа юм. Тэрбээр суралцагчдад мандарин хэл сурахад тулгарч байгаа хамгийн том бэрхшээл нь сурах бичгийн хомсдол болоод байгааг тэмдэглэсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийн хүрээнд тус улсад хятад иргэд олноор ирж байгаа тул Пакистанчууд мандарин хэл сурах шаардлагатай байгааг онцолжээ.
Мөн Пакистанд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд байгуулагдах болсонтой холбоотойгоор ур чадвартай орчуулагчид шаардлагатай байгааг дурдаад, Карачи хотын их сургуульд Хятад хэлний анги нээх нь зүйтэйг цохон тэмдэглэсэн байна.
| Пакистаны оюутнууд мандарин хэл сурч байна | ||
| Үзсэн: 1115 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.