Шууд Chart

Их Британи улсад Шинкансен хурдны галт тэрэг явж эхэллээ

2017-10-18 15:15:22

Их Британи улсын төмөр замын салбарт анх удаа Японы төдийгүй дэлхийд алдартай Шинкансен хурдны галт тэрэг үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.  Гэр ахуйн цахилгаан бараанаас авахуулаад хурдан галт тэрэг, цөмийн реактор хүртэл олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Японы "Хитачи" компани Их Британийн зохион бүтээгчидтэй хамтран энэ төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Цагт 200 хүртэл км хурдлах хүчин чадалтай энэхүү галт тэрэг Их Британийн нийслэл Лондон хотоос Уэльс чиглэлд өнгөрсөн даваа гарагаас эхлэн зорчигчдоо тээвэрлэж эхлээд байна. Хоёр хотыг холбосон 300 км замыг уг хурдан галт тэрэг 150 минутад туулж байгаа юм. Энэ нь зорчигчид 40 хүртэлх минутыг хэмнэх боломжтой болсон байна гэсэн үг юм.

Шинкансен галт тэрэг нь аюулгүй байдал, дуу чимээг тусгаарлах технологитойгоос гадна цаг барих менежментээрээ алдартай галт тэрэг.  Олон улсын "Би Би Си" агентлагийн мэдээлж байгаагаар энэ төсөл нь Их Британийн томоохон хотуудыг холбосон насжилт өндөртэй, галт тэрэгний замыг шинэчлэх 7 тэрбум америк долларын төслийн нэг хэсэг болсон байна.

"Хитачи" компани уг төслийн хүрээнд 866 ширхэг вагоныг ашиглалтад оруулжээ. Шинкансен хурдан галт тэрэг нь 1964 онд анх Японы хот хоорондыг холбосон хурдан цахилгаан тэрэг бөгөөд ойролцоогоор цагт 350 км хүртэл хурдалдаг хамгийн хурдан галт тэрэг юм.  Энэ галт тэрэг нь онгоцны загвараас үүсэлтэй бөгөөд онгоцны технологийг төмөр замд нэвтрүүлж, онгоцны хошууны хэлбэрийг дууриалган хийсэн байдлаараа бусад галт тэрэгнээс онцлогтой.

Шинкансен зохион бүтээх төсөл нь нийт 19 жил шаардагдсан нүсэр том ажил байсан бөгөөд улмаар Япон орон, Японы ард түмний амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилсөн гэж олон улсад үздэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи улсад Шинкансен хурдны галт тэрэг явж эхэллээ   
Үзсэн: 2481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй