Шууд Chart

"Ниссан" компани зах зээлээс татаж байгаа автомашиндаа үнэгүй оношилгоо хийнэ

2017-10-18 15:26:26

Японы автомашин үйлдвэрлэгч "Ниссан мотор" компани зах зээлээс 1.2 сая автомашинаа эргүүлэн татах шийдвэр гаргасан тухайгаа өнгөрсөн 7 хоногт олон нийтэд зарласан. Учир нь шинээр үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлсэн автомашины ямар нэг доголдол бус харин, уг компанитай холбоотой дуулиан шуугианаас үүдэлтэй, компанийн зүгээс ийм шийдвэр гаргахад хүрсэн байна. 

Тухайлбал, Японд үйл ажиллагаа явуулдаг "Ниссан" компанийн 6 үйлдвэрт, хөндлөнгөөөс шалгалт явуулахад мэргэжлийн бус, мөн ямар ч дадлага туршлагагүй, эсвэл дадлага хийгээгүй, мэргэжлийн бус ажилчид ажиллаж байсан нь тогтоогджээ. Иймээс компанийн зүгээс автомашин хэрэглэгчдийн аюлгүй байдлыг хангахын тулд ирэх 7 хоногоос эхлэн зах зээлээс татаж байгаа автомашинууддаа үнэгүй үзлэг оношилгоо хийхээр болсон байна.

Уг оношилгоонд автомашины жолооны хүрд, тоормосны систем, хурдны хайрцаг болон дохиолол зэрэг бусад эд ангиудыг шалгах юм байна. Харин энэ ажиллагаанд ойролцоогоор 220 сая америк доллар зарцуулна гэсэн урьдчилсан тооцоог гаргаад буй юм байна.

Мөн маш нарийн үзлэг оношилгоо явуулахад хэдэн цаг шаардагдах учраас өчигдрөөс эхлэн оношилгоонд оруулах хүсэлтийг автомашин борлуулагч компаниудаараа дамжуулан хүлээн авч эхэлжээ. "Ниссан" компанийн шийдвэртэй холбоотой зах зээлээс татах гэж байгаа автомашинд 2014 оны 1-р сараас энэ оны 9-р сар хүртэл хугацаанд үйлдвэрлэсэн, 38 төрлийн автомашин багтаж байна. Харин эдгээрийн 10 төрөл нь Мицүбиши, Исүзү, Сүзүки болон Мазда зэрэг үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн автомашин юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Ниссан" компани зах зээлээс татаж байгаа автомашиндаа үнэгүй оношилгоо хийнэ   
Үзсэн: 2223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй