Шууд Chart

АНУ-д роботын ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцүүлэг болж байна

2017-10-18 15:31:54

АНУ-ын Сан Франциско хотын Силикон Валли буюу Цахиурын хөндий бол технологийн салбарт гарааны бизнес эрхэлж байгаа компаниуд болон аль хэдийнэ байр сууриа эзэлсэн томоохон компаниудын өлгий нутаг гэж хэлж болно.

Тийм ч учраас яг энэ л газарт ирээдүйн техникийн хөгжлийг тодорхойлогч компаниуд бүтээлүүдээ туурвидаг. Харин энэ хөндийд АНУ болон Японы технологийн 400 гаруй мэргэжилтэн роботын ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаарх хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийг Японы эрчим хүч, үйлдвэрлэлийн технологийн хөгжлийн байгууллага зохион байгуулж, ивээн тэтгэгчээр оролцож байна.

Оролцогчдоос Калифорнийн их сургуулийн профессор Хенрик Кристенсен роботын салбарын ирээдүйн боломжуудын талаарх судалгааны тайлангаа хуваалцаж байна. Түүний судалгаагаар роботыг байгалийн гамшгийн үед аврагчаар ашиглах, мөн ахмад настныг асрах сувилах, зэрэг практик хэрэглээнд түлхүү ашиглахаар судалж буй юм байна. Мөн энэ хэлэлцүүлгийн үеэр зохион бүтээгчид өөрсдийн бүтээсэн хамгийн сүүлийн үеийн роботуудыг танилцуулсан байна.

Харин зарим оролцогч хүнийг орлож, ажил үүрэг гүйцэтгэж байгаа роботуудад татвар ногдуулах ёстой гэсэн санааг илэрхийлжээ. Энэ талаар  оролцогчдын дунд мэтгэлцээн өрнөж байна. Энэ ухагдахуун нь ялангуяа үйлдвэрлэлийн салбарт роботыг түлхүү ашиглах болсон компаниудад ихээхэн хамааралтай болж байна. Учир нь хүний өмнөөс бүх үйлдлийг хийж гүйцэтгэх болсон нь ирээдүйд ажлын байрны тоог цөөрүүлнэ гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д роботын ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцүүлэг болж байна   
Үзсэн: 1328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй