Шууд Chart

Далайн эргийн хамгаалалтад нисдэг төхөөрөмж ашиглаж байна

2017-10-18 15:38:57

Австрали улс далайн эргийн хамгаалалтдаа нисдэг төхөөрөмж буюу дроныг ашиглаж эхэллээ. Энэ нь сүүлийн жилүүдэд хүмүүс далай тэнгист сэлж байхдаа далайн аварга махчин загас буюу акулд хазуулах, бариулснаас амиа алдах нь ихэссэнтэй холбоотой юм байна. Цагаан акулын томоохон сүрэг АНУ, Өмнөд Африк, Япон, Австрали болон Чили, Газрын дундад тэнгист элбэг тааралддаг байна.

Сүүлийн үеийн судалгаанаас харвал, 1958 оноос 2016 оны хооронд, дэлхий даяар нийтдээ акулын халдлагад өртсөн тохиолдол 2785 бүртгэгдсэн бол үүнээс 439 нь халдлагын улмаас амиа алджээ. Харин Австрали улсад 1958-2017 оны хооронд акулын халдлагад өртсөн тохиолдол 536 байгаагаас 72 хүн амиа алдсан байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд акулын халдлагад өртөж амиа алдсан хүний тоо Австрали улсад эрс өсч байна. Зөвхөн 2017 онд л гэхэд Австрали улс даяар акулын халдлагын 14 тохиолдол бүртгэгдсэн байна.

Далайн эргийн эргүүл хамгаалалтад ашиглаж эхэлсэн "Шувууны нүд" нэртэй дрон нь усанд байгаа амьтдыг хүний нүднээс танихдаа гурав дахин илүү байхаар зохион бүтээсэн. Зохион бүтээгчид эхний ээлжинд уг дроныг шинэ өмнөд Уэльсийн далайн эргийн наран шарлагын талбайд ашиглаж эхлээд байна. Уг нисдэг дроны тусламжтайгаар усанд сэлж байгаа сэлэгчид болон, эргийн хамгаалалтад ажилладаг аврах багийханыг ч аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж буй юм байна.

Гэхдээ уг дрон нь зөвхөн усанд байгаа амьтдыг харахаас гадна усанд сэлж байгаа хүмүүсийн ч аюулгүй байдлыг хангаж, ажиллах юм байна. Тухайлбал, усанд живж байгаа хүнийг илрүүлж, зөөвөрлөж явсан, аврах хантаазыг шидэж, байрлалыг илтгэх гэх мэт үүргийг гүйцэтгэх аж. Тиймээс аливаа аюулд өртөх тохиолдол буурна гэж онцолсон байна. Өөрөөр хэлбэл, шувууны нүд дрон туршилтын хугацаандаа 92 хувийн амжилт үзүүлсэн байна. Энэ нь аливаа эрсдлээс найдвартай хамгаалах баталгаа болно гэдгийг хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Далайн эргийн хамгаалалтад нисдэг төхөөрөмж ашиглаж байна   
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй