Шар айраг үйлдвэрлэж борлуулдаг Шинэ Зеландын алдартай компаниудын нэг болох "ДБ Бевери" компани нь дэлхийн хог хаягдалтай тэмцэх, цаашлаад элсний хомсдолын эсрэг нэгэн гайхалтай технологийг бүтээжээ. Энэ бол шилийг элс болгон дахин боловсруулах машин юм.
Тус компанийн зохион бүтээсэн энэхүү машин нь ундаа, пиво, архины шилийг 5 секундын дотор элс болгох буюу шууд түүхий эд болгон боловсруулдаг байна. Тодруулбал, нэг ширхэг хоосон шилийг энэхүү машинд хийхэд 200 грамм элс болон хувирах аж. Ингэж хувиргасан элсийг байгаль дээр шууд асгах, эсвэл аливаа барилгын ажилд шууд ашиглаж болох юм байна.
Шинэ Зеланд улсад нэвтрээд байгаа энэхүү технологийг бусад улс оронд нэвтрүүлэхээр төлөвлөж буй юм байна. Судалгаагаар өдөрт нэг хүн 1.2-1.4 кг хог хаядаг гэсэн тооцоо байдаг. Тэгвэл жилд хоёр тэрбум гаруй тонн хог хаягдал гардгаас 23 хувийг нь шил, лаазны хог хаягдал эзэлдэг гэсэн тооцоо байдаг юм байна. Шил, лааз нь байгальд задарч шингэхэд 100-4000 жил шаардагддаг гэж үздэг. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд мөн наран шарлагын газруудаа ч хэвээр нь хадгалан үлдэхийн тулд тус компанийн зүгээс хэрэгжүүлж байгаа томоохон ажлын нэг юм.
| Шилийг элс болгох шинэ технологи зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 2960 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.