Шууд Chart

2019 онд агаарын таксийг үйлчилгээнд нэвтрүүлнэ

2017-10-20 15:28:30

Израилийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Эвиайшин Эйрграфт" компани 2017 оны зун Парист болсон олон улсын агаарын үзүүлбэрийн үеэр цахилгаан хөдөлгүүртэй нисэх онгоцоо танилцуулсан байна. Энэ онгоцоо ойрын 2-3 жилийн дотор салбартаа нэвтрүүлэхээр зорьж байгаа талаар компанийн зүгээс мэдээлсэн юм. Мөн 10 мянган км хүртэлх өндрийн хязгаарт хийх нислэгийн зардлаа багасгах бодолтой байгаа талаараа онцолсон байна.

Шинэ загварын бага оврын иргэний агаарын тээврийн цахилгаан хөдөлгүүртэй энэ онгоцонд хоёр нисэгч есөн зорчигч болон нэг үйлчилгээний ажилтан зорчих боломжтой юм байна. Мөн Файнэнержи технологийн цахилгаан эрчим хүчний тохируулагч системийн тусламжтайгаар агаарт нислэг үйлдэж байх үедээ цахилгаан эрчим хүчний зарцуулалтаа автоматаар тохируулга хийж болох боломжтой гэж танилцуулсан.

Өөрөөр хэлбэл, хөөрөх болон буух, аль эсвэл энгийн горимд нислэг үйлдэж байхдаа харилцан адилгүй цахилгаан зарцуулах системчлэл юм. Ирэх 2018 оны сүүлчээр тус онгоцыг бүрэн ажиллагаанд оруулахаар зорьж байгаа төдийгүй эхний туршилтын дараагаар дэлхийн зах зээлд нэвтрүүлэх зорилготойгоор үйлдвэрлэлтийг нь нэмэгдүүлэхээр төлөвлөж буй юм байна.

Энэ онгоц нь ойролцоогоор 6 тонн жинтэй, хоёр жигүүр буюу нийт далавчных нь урт 13 метр, харин онгоцны нийт урт 12 метр юм. Тус онгоцыг агаарын тээврийн жижиг компаниудад илүү тохиромжтой үйлчилгээний хэрэгсэл болно гэж онцолж байна. Тухайлбал, хөөрөх болон буух тохиолдолд тийм ч том нислэгийн зурвас шаардлагагүй гэжээ.

Израилийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Эвиайшин Эйрграфт" компанийн ерөнхий захирал Омер Бар-Йохай-ны хэлж байгаагаар "Тэсла" компанийн дэвшилтэт технологи болон "Юбэр" компанийн орчин үеийн үйлчилгээний чанарыг хослуулан 2019 он гэхэд "Эвиайшин Эйрграфт" компани цахилгаан хөдөлгүүртэй бага оврын нисэх онгоцоо худалдаанд нэвтрүүлэх боломжтой гэж мэдээлсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2019 онд агаарын таксийг үйлчилгээнд нэвтрүүлнэ   
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй