"Форбес" сэтгүүл 2017 оны Европын хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтын эхэнд Их Британийн нэрт зохиолч Жоан Роулинг сүүлийн 12 сарын хугацаанд 95 сая америк долларын ашиг орлогоороо тэргүүлжээ.
Английн нэрт хүүрнэл зохиолч Жоана Роулинг “Харри Поттер” цуврал уран зөгнөлт зохиолыг туурвисан гэдгээр нь илүү таних байх. Түүний энэ бүтээл дэлхий дахинд хамгийн борлуулалттай бүтээл болж чадсан. Тодруулбал, олон улсад 400 сая гаруй номоо борлуулж чадсан юм. Мөн тэрээр өөр олон зуун шагналын эзнээр ч нэрлэгдээд байгаа. Тэрээр уран бүтээлээ "Ж.К.Роулинг" хэмээх нэрээр туурвидаг боловч Харри Поттер номынхоо анхны хэвлэл дээр “Жоанна Роуланг” гэж нэрээ бичиж байсан аж. Анх 1995 онд тэрээр "Харри Поттер ба Гүн Ухааны чулуу" нэртэй романаа хуучны бичгийн машин дээрээ бичиж гаргасан гэдэг.
Жагсаалтын 2-рт Португалийн нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналду 93 сая америк долларын цалингаараа эрэмбэлэгдсэн байна. Түүнийг дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөмбөгч гэдэгт эргэлзэх хүн байхгүй. Испанийн Реал Мадрид клубийн шилдэг тоглогч тэрээр 2016 онд Европын аваргаар шалгарч байсан юм.
Харин удаах байранд 88 сая америк долларын ашиг орлоготойгоор Их Британийн альтернатив рок хамтлаг болох “Колдплей” хамтлаг оржээ. Анх 1996 онд байгуулагдсан юм байна. Тус хамтлаг хөгжмийн нийт 200 гаруй шагналд нэрээ дэвшүүлж, эдгээрээс 62 шагналыг авч чадсан юм. Колдпей хамтлаг Оксфээм Мэйк Трэйд Фейр болон Эмнэсти гэх мэт алдартай олон улсын байгууллагатай хамтран олон нийтийн болон улс төрийн ажилд идэвхтэй оролцон, тэдний ажлыг дэмжин ажилладаг юм байна.
Үүний дараагаар цалингийн хэмжээгээрээ нэрт дуучин Адель, Швейцарын теннисчин Рожер Федерер, хөгжимчин Элтон Жон, алдартай тогооч Гордон Рамзи, домогт дуучин Пол Маккартни, нэрт гольфчин Рори Макилрой болон Ди-Жэй хөгжимчин Келвин Харрис нар тус тус эрэмбэлэгджээ.
| “Форбес” сэтгүүл 2017 онд Европын хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг гаргажээ | ||
| Үзсэн: 2604 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.