Ухаалаг гар утас болон технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Хятадын “ZTE” компани ухаалаг гар утасны салбарт цоо шинэ загварыг бий болгосон байна. Энэ бол 2 дэлгэцтэй ухаалаг гар утас юм. Одоо бүхнийг илүү томоор, илүү өргөн харж, үзэх боломжтой боллоо хэмээн тус компанийн зүгээс мэдээлсэн байна.
Технологийн дэвшил улам хөгжсөөр байна. Энэ салбарт хятадын үйлдвэрлэгч компаниуд тэргүүлэгчдийн эгнээнд улам ойртсоор байгаа. Ухаалаг гар утсаа ашиглахдаа 2 төрлийн боломжит үйлдлийг хийж болох боломжтой болсон байна. Тухайлбал, бичлэг үзэнгээ цахим хуудас руугаа орох, видео тоглоом тоглонгоо хэрэгтэй мэдээллээ цахим сүлжээнээс олж хайх зэргийг нэрлэж болох юм. “ZTE”-гийн удирдлагуудын хэлж байгаагаар 2 дэлгэцийг зэрэг ашигласнаар олон давуу талууд бий болно хэмээн онцолсон байна. Гэхдээ энэ төрлийн загвартай ухаалаг гар утас үйлдвэрлэгч компани “ZTE”-ээс өөр байгаа.
Жишээлбэл, анх 2011 онд Кьёсера Эхо нэртэй 2 дэлгэцтэй ухаалаг гар утсыг өмнө нь танилцуулж байсан юм. Гэсэн хэдий ч тухайн үед хэрэглэгчдийн хүлээж байсан загвар технологид нийцээгүйн улмаас дахин шинэчилсэн загварын үйлдвэрлэлтээ хийгээгүй орхисон юм байна. Харин “ZTE” компанийн зүгээс хэлж байгаагаар хэдийгээр шинэ загварын ухаалаг гар утас 2 дэлгэцтэй ч хүчирхэг процессороор хангагдсан тул ямар нэгэн гацах болон эффектийн алдаа хэзээ ч гарахгүй гэдгийг мэдээлсэн байна. Мөн Программ хангамж, функцийн задрал боломжит үйлдлийн хувьд илүү өргөн цар хүрээг хамарч чадсан гэдгийг онцолжээ.
| “ZTE” компани 2 дэлгэцтэй ухаалаг гар утас бүтээжээ | ||
| Үзсэн: 2189 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.