Шууд Chart

Дэлхийн анхны аварга роботын тулаанд “Ийгл Прайм” ялалт байгууллаа

2017-10-21 16:11:22

Хэдхэн хоногийн өмнө бид дэлхийн анхны аварга роботын тулаан болох гэж байгаа талаар мэдээлэл хүргэж байсан. Тулаанд АНУ-ын “Мэгабоотс” багийн “Ийгл Прайм” робот Японы “Суидобаши” багийн “Куратас аварга роботын эсрэг тулалдсан юм. Тулааны ялагчаар АНУ-ын инженерүүдийн бүтээсэн “Ийгл Прайм” тодорсон байна.

Ялагч аварга роботоор тодроод байгаа "Ийгл Прайм"-ийг бүтээхийн тулд сүүлийн 2 жил гаруйн хугацааг зарцуулсан байна. 12 тонн жинтэй тус роботыг 8 цилиндртэй Эл-Эс-3 нэртэй хөдөлгүүрээр тоноглож өгчээ. Мөн бөмбөлгөөр буудах зориулалтын зэвсэг, аварга мутар зэргийн нэрлэж болох юм. Жолоодлогын хэсэг буюу удирдлагын бүхээгт хоёр хүний суудалтай. Өөрөөр хэлбэл нэг жолооч нь хөдөлгөөнийг хянах бол нөгөөх нь тулааныг хянах юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар аварга роботыг бүтээхийн тулд ойролцоогоор 2,5 сая америк долларыг зарцуулсан хэмээн мэдээлсэн байна. Харин Японы Сүйдобаши Хээви Индаастрайс багийн бүтээсэн Куратас аварга робот4 метрийн өндөртэй, 6,5 тонн жинтэй юм аж.

Америк болон Японы инженерүүдийн зохион бүтээсэн хоёр робот нь өмнө нь хэд хэдэн удаагийн туршилтаар шинэчилсэн загварууд юм. "Куратас"-ыг 2012 онд зохион бүтээсэн бөгөөд тэрээр буудах зориулалтын зэвсэг, аварга том мутраар тоноглогдсон. "Ийгл Прайм" гинжит дугуйн дээр явдаг бол харин "Куратас" 4 дугуйн дээр явдаг юм. Тулаан энэ сарын 17-нд орон нутгийн цагаар 10 цагт Япон улсад эхэлсэн. Гэхдээ яг хаана ямар газар явагдсан талаарх мэдээллийг өгөхөөс зохион байгуулагчид нь татгалзсан юм. Дэлхийн анхны аварга роботын тулааны шууд бичлэгийн улс орон даяар цахим сүлжээн дэх Твийч сувгаар дамжуулсан үзүүлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн анхны аварга роботын тулаанд “Ийгл Прайм” ялалт байгууллаа  
Үзсэн: 1791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй