Хуванцар сав нь байгальд 400-1000 жилийн задарч, хөрсөнд шингэдэг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Тиймээс ч хуванцрын давуу болон сул талыг ашиглаж, ус болон ундааны хаягдал хуванцар савыг ашиглаж, байшин барьсан байна.
Тате Лехбиб гэгч Алжир дүрвэгч эр, өөрийн амьдарч байгаа ойр орчмын өөртэйгээ адил, цагаач дүрвэгчдэд цөлжилт болон, элсэн шуурганаас хоргодох, тэднийг хамгаалах зорилготой хуванцар материалаар хийсэн байшин байгуулах болжээ. Тэрээр, энэхүү байшингаа, Алжирийн дүрвэгчдйин хуйран байрладаг Девилийн цэцэрлэгт хүрээлэн хэмээх газарт, бүтээн босголтын ажлыг хийж байна.
Байшинг байгуулах үндсэн гол түүхий эд бол, хамгийн элбэг байдаг хуванцар ус ундаа сав болон, элс юм. Барих ерөнхий технологи бол, элсээр дүүргэсэн хуванцар савыг, хэр хэмжээтэй байшин байгуулахаасаа шалтгаалж, тойрог хэлбэрт үүсгэнэ. Байшингийн ерөнхий хэлбэрийг гаргасны дараа, гадна талыг цементээр шавардаж битүүлэх юм. Татегийн хэлж байгаагаар, ийм технологи ашиглан байшин барих нь, ердийн барилгын материал ашиглаж, байшин барьснаас даруй 20 дахин бат бөх болдог гэдгийг хэлж байна. Түүнчлэн байшингаа дугуй хэлбэртэй барьсан нь ч учиртай. Элсэн шуурганы үед, дугуй хэлбэртэй байшин нь илүү бат бөх, мөн тоос шороог ч нэвтрүүлдэггүй давуу талтай. Харин энгийн дөрвөлжин байшин бол, шуурганы үед, элс нэг талд овоорч, байшин булагдах, мөн амархан эвдэрч цуурах, сул талтай байдаг байна. Үүнээс гадна, уг байшинг ердөө 7 хоногийн дотор, гадна талыг барьдаг юм байна. Тате одоогийн байдлаар, нийтдээ 260 ширхэг ийм төрлийн байшинг бүтээн байгуулаад байна.
НҮБ-ын дүрвэгчийн асуудал эрхэлсэн агентлаг Татегийн энэхүү санааг дэмжин, түүний төсөлд, 60 мянган еврогийн санхүүжилт үзүүлсэн байна.
| Хуванцар сав ашиглаж, байшин барьжээ | ||
| Үзсэн: 3032 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.