1977 онд анх Америкийн зах зээлд нэвтэрч дэлхийн олон улсад борлуулалтаараа тэргүүлж байсан фото зургийн аппарат бол Поларойд нэртэй Ван стэп юм. Тухайн үед дөрвөлжин дэгжин загвартай төдийгүй дарсан зургаа тэр дор автоматаар угааж гаргадаг технологийг нэвтрүүлсэн тус зургийн аппарат тун удахгүй энэ 2017 онд Поларойд ван стэп 2 нэртэй шинэ загварын зургийн аппаратаа зах зээлд нэвтрүүлэхээр болсон байна. Энэ талаар тус аппаратын бүтээгдэхүүний эрхийг эзэмшигч Дэ Импоосибл Прожект компани албан ёсоор мэдээлсэн юм.
Компанийн удирдлагуудын мэдээлснээр, шинэ загварын Поларойд Ван Стэп 2 нэртэй зургийн аппарат 1977 онд анх үйлдвэрлэгдэж байсан загвараа хадгалж , орчин үеийн шинэчлэгдсэн технологийг агуулсан хэмээн онцолсон байна. Мөн гэрэлтүүлэгч, цаг хэмжигч болон Ю-Эс-Би оролттой болжээ. Шинэ загварын тус бүтээл зах зээлд 99 америк долларын үнэтэй худалдаалагдах юм байна. Мөн үүнээс гадна 16 долларын тусгай зориулалтын 8 зураг авах хальсыг дагалдах хэрэгсэлтэй нь хамт нь зарна гэж мэдээлэлд дурдсан юм. Ирэх сарын 16-наас эхэлж АНУ-ын зах зээлд шууд худалдаалагдаж эхлэхээр бэлэн болоод байгаа юм байна. Тус аппаратыг сонирхож байгаа хэрэглэгчид урьдчилаад захиалгаа бүртгүүлэх боломжтой юм байна. 2008 оны 12-р сард Поларойдын удирдлагууд санхүүгийн дампуурлаа зарлаад байсан. Улмаар тус бүтээгдэхүүний эрхийг Санхүүгийн хөрөнгө оруулалтын Маркүит Компаниэсын эзэмшигч Похландын гэр бүл худалдаж авсан юм. Харин энэ оны 5-р сард тус гэр бүлийн компани Импоосибл Прожэкт төслийн багтай хамтарч Поларойдын үйлдвэрлэлд шинэчлэл хийхээр болж, улмаар энэ 9-р сард шинэ загварын зургийн аппарат дахин үйлдвэрлэн борлуулах тухай шийдвэрт хүрчээ.
| Polariod зургийн аппарат АНУ-ын зах зээлд дахин гарна | ||
| Үзсэн: 2561 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.