Дэлхийн эдийн засгийн форумаас, 2017 оны байдлаар, дэлхийн дээрх хамгийн ногоон 10 хотыг нэрлэж байна. Жагсаалтын 10-рт, Недерланд улс орсон байна. 2015 онд, Недерланд улс, ногоон хотыг байгуулахын тулд, 3,4 сая америк долларын зарцуулсан бөгөөд, өнөөдрийн байдлаар, тус улсын нийт нутаг дэвсгэрийн 20,6 хувийг ногоон байгаль, ногоон ой эзэлж байна. Харин жагсаалтын 9-рт, Швейцарын нийслэл Женев хот орсон байна. Уг хотод, томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдээрээ алдартай. Иймдээ ч тус хотын 21,4 хувь нь, ногоон байгууламжтай байдаг юм байна. Жагсаалтын 8-рт, Германы Франкфурт хот орсон байна. Уг хотын ногоон байгууламж, моддын жагсаалтыг албан ёсоор бүртгэж авсан байдаг байна. Хотын нийт талбайн 21,5 хувь нь зөвхөн дан ногоон байгууламж, ойгоор хүрээлэгдсэн байдаг байна.
Харин жагсаалтын 7-рт, нийт нутаг дэвсгэрийн 23,6 хувийг ногоон байгууламжаар тохижуулж чадсан, АНУ-ын баруун эргийн Калифорни мужийн Сакраменто хотыг нэрлэж байна. Жагсаалтын 6-рт, Өмнөд Африкийн улсын 2 дахь том хот болсон Йоханнсбург хот нийт 6 сая гаруй төрлийн модтой, ногоон байгууламж бүхий газар нутаг нь тус хотын 23,6 хувийг эзлэн оршдог байна.
Жагсаалтын 5-рт, мөн Өмнөд Африкийн Дурбан хотыг нэрлэж байна. Уг хотын 23,7 хувь нь ногоон байгууламжаар бүрхэгдсэн байдаг байна. Энэ нь, тус хотын нэг хүнд 187 м2 ногоон талбай ногддог гэсэн үг юм байна. Жагсаалтын 4-рт, АНУ-ын Массачусетс мужийн Кэмбридж хотыг нэрлэж байна. Тус хот нь Гүүгл мапсын тусламжтайгаар, Ай-трее кэнопи төслийг хэрэгжүүлдэг бөгөөд, уг төслөөр дамжуулан, хотынхооо ногооон байгууламж, хөгжил цэцэглэлтэд хяналт тавьж ажилладаг, нийт нутгийн 25,3 хувь нь, ногоон байгууламжаар хүрээлэгджээ. Харин жагсаалтын 3-рт, Канадын Ванкувер хотыг нэрлэж байна. Уг хот нь ирэх 2020 он гэхэд, 5 мин алхаад очих талбай бүрийг эко ногоон байгууламжаар бүтээх зорилготой, одоогийн байдлаар нийт нутгийн 25,9 хувийг ногоон байгууламж эзэлдэг байна. 2-рт, ногоон тив хэмээн нэрлэгддэг Автсрали улсын Сидней хот орж байна. Энэ хотод 188 мянган га талбайд, 400 гаргуй цэцэрлэгт хүрээлэн оршдог, газар нутгийн 25,9 хувийг ногоон байгууламж эзэлдэг байна.
Жагсаалтын 1-рт буюу, дэлхийн хамгийн ногоон хотоор, Сингапур улс шалгарч байна. Уг улс 29,3 хувийг ногоон байгууламж эзэлдэг. Тус улсын ирэх 2030 он гэхэд, газар нутгийнхаа нийт 85 хувийг ногоон байгууламжаар бүрэх зорилготой ажиллаж байна.
| Хамгийн олон модтой хотуудыг нэрлэж байна | ||
| Үзсэн: 2590 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.