Шууд Chart

Говь-Алтай аймгийн 81 өрхийн 52535 мал Завхан, Баянхонгор, Ховд аймагт өвөлжинө

2017-10-23 14:57:28

Говь-Алтай аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд сумуудын отрын бүстэй танилцаж, малчид болон зэргэлдээх сумын засаг дарга нартай уулзалт хийлээ.

2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах захирамжийн дагуу аймгийн засаг дарга С.Гансэлэм сумуудаар явж, малчидтай уулзаж, отрын бүс болон өвөлжилтийн талаар санал бодлоо сололцлоо.

Дээрх аймгийн тухайд энэ зун нийт нутгийн найман хувьд зуншлага хэвийн 42 хувьд гандуу, 50 хувьд нь тааруу байсан учраас өвөлжилтийн байдал хүндрэлтэй байгаа юм. Тус аймгаас 81 өрхийн 52535 мал Завхан, Баянхонгор, Ховд аймагт өвөлжихөөр отрын бүсэд явж байна.

Тухайлбал Завхан аймагт 59 өрхийн 41634 мал, Баянхонгор аймагт 13 өрхийн 7895 мал, Ховд аймагт есөн өрхийн 3276 мал отрын бүсэд оторлож байгаа юм. Иймээс аймгийн удирдлагууд хөрш зэргэлдээх аймаг сумуудаар оторлож буй малчидтайгаа уулзаж хүндрэл бэрхшээлтэй байгаа асуудлуудын талаар ярилцаж, санал бодлыг нь сонссон юм.

Малчдад отроор явахад хамгийн хүндрэлтэй байгаа асуудал бол хөрш зэргэлдээх аймгуудаар оторлож явахад нутгийн иргэд хөөх маргалдах асуудлууд их байна. Мөн малын махны үнийн асуудлыг хурдан шийдвэрлэж тогтоож өгөхийг хүссэн байна. Аймгийн тухайд махны үйлдвэрээ ашиглалтанд оруулж, махны үнэ ханшийг сайнаар шийдвэрлэн тогтоож өгөхийг хүсчээ.

Засаг дарга С.Гансэлэм, Жаргалан, Тайшир, Баян-Уул, Есөнбулаг сумын засаг дарга нарын хамт зэргэлдээх аймгуудын засаг дарга нартай уулзан, отрын бүсэд нүүдэллэж буй малчдын хүндрэлтэй байгаа асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Ийнхүү өвөлжилт хүндэрэх нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа тул хөрш зэргэлдээх аймгийн засаг дарга нараас манай аймгийн өвөлжилтийн байдалд туслалцаа үзүүлэн ажиллахыг хүсэж санал хүргүүлсэн байна.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хувьд өвөлжилт хамгийн их хүндрэлтэй байгаа юм. Баян-Уул сумын 149 өрхийн 90 мянга гаруй мал зэргэлдээх 10 сумуудаар тархан оторлож байна.

Мөн аймгийн тухайд бэлчээрийн даац хүндрэлтэй бөгөөд хөдөө орон нутгийн сумын засаг дарга нарын тухайд хамтарч ажиллан бие биендээ тусалж дэмжиж энэ өвлийг өнтэй давахыг С.Гансэлэм санал болгожээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говь-Алтай аймгийн 81 өрхийн 52535 мал Завхан, Баянхонгор, Ховд аймагт өвөлжинө  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй