Боловсролын үнэлгээний төвөөс Говь-Алтай аймагт багш мэргэжилтнүүд хүрэлцэн ирж сургалт зохион байгуулж байна.
Уг зорилго нь арванхоёрдугаар ангиа төгсөж буй хүүхдүүдийн сургалтын чанарыг сайжруулах, тэдний мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд оршиж буй.
Учир нь жил ирэх тусам их дээд сургуульд элсэгчдийн тоо нэмэгдэж түүнийгээ дагаад төгсөгчдийн сургалтын чанарыг сайжруулах, мэдлэгтэй боловсон хүчин болгон бэлтгэхэд мэргэжилтнүүд анхаарч ажиллах нь чухал гэдгийг тус сургалтын үеэр онцолсон.
Говь-Алтай аймгийн тухайд өнгөрсөн жил ЭЕШ-тын үнэлгээгээрээ 21 аймгаас долдугаар байранд жагсаж байсан бол энэ жил эхний таван байранд жагсах зорилготойгоор төгсөгчдийг сургалт хичээлд ихээхэн анхаарч байна.
Мөн мэдлэгтэй боловсон сурагчдыг бэлтгэхийн тулд заах аргазүйн багш нарт ихээхэн анхаарч ажиллаж буйг холбогдох албанаас дуулгалаа. Уг сургалтаар дамжуулан хүүхэд залуусыг зөв хэвшилтэй хүн болгохоор зорьжээ. ЭЕШ-ын урьдчилсан шалгалтыг аймгийн хэмжээнд өнгөрөгч өдрүүдэд 300 гаруй сурагчид хамрагджээ.
Тухайлбал шалгалт өгч буй сурагчид хэрхэн бэлдэж, тухайн хүснэгт үнэлгээний хуудастай харьцаж буй талаарх анхан шатны шалгалт байлаа. Иймээс одооноос эхлэн ЭЕШ-д бэлтгэж, илүү чанартай үнэлгээг бий болгохыг зорьж буй юм байна.
| Боловсролын үнэлгээний төвийнхөн Говь-Алтай аймагт ажиллаж байна | ||
| Үзсэн: 1391 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.