Эерэг сайхныг түгээхэд гол зорилгоо болгосон олон улсын “Cуприм мастер” интернэт телевиз олон нийтэд хүрч эхэллээ.
Тус телевиз нь хүн төрөлхтний гарамгай үлгэр дуурайлал, эрхэм ариун амьдралын хэв маягийг сурталчлан түгээх, сайн үйлс болон энх тайванч үйл хэргийг дэлгэрүүлэх аж.
Иймд уншигч та www.SupremeMasterTV.com сувгаар 10 гаруй төрлийн бүтээлч нэвтрүүлэг, сонирхолтой хөтөлбөрийг өдөр бүр 24 цагаар, 42 орны хадмал орчуулгатайгаар шууд үзэх боломжтой юм.
Тодруулбал “Гараг дэлхий-Бидний хайртай гэр орон” нэвтрүүлгээр үзэсгэлэнт дэлхийгээ хүндэтгэх үүднээс түүний үнэт нөөц баялгийг хамгаалах төрөл бүрийн аргыг хүргэхээс гадна хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах талаар зөвлөгөө, үнэт мэдээллийг өгдөг. Харин “Бидэнтэй зэрэгцэн орших амьтдын ертөнц” нэвтрүүлэг нь бидний анд найз болох амьтдыг асрах үр өгөөжтэй, нигүүлсэнгүй арга зам, тэдний үнэнч хайр, оюун ухааныг илчилсэн сэтгэл хөдлөм бодит түүхүүдийг өгүүлдгээрээ дэлхийн үзэгчдийн дуртай нэвтрүүлэг болжээ.
Түүнчлэн өнөөгийн олон талт мэдээллийн урсгалаас зөвхөн зөвийг, эерэгийг хүүхэд, гэр бүл, олон нийтээрээ үзэх нь нийгэмд эерэг нөлөөтэй нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл дээрх нэвтрүүлгүүд нь хүүхэд, өсвөр үеийнхэн, залуусын хүмүүжил, ухамсарт эерэг нөлөө үзүүлэх төдийгүй олон орны хадмал орчуулгатай учир хэл суралцах ч давуу талтай.
Мөн 42 орны хэлээр хадмал орчуулгатай цацаж байгаа нь телевизийн түүхэнд урьд хожид байгаагүй ололт амжилт гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг билээ.
| Дэлхийн бүтээлч суваг “Суприм мастер” телевиз олон нийтэд хүрч эхэллээ | ||
| Үзсэн: 3990 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.