Коммунист намын өнгөрсөн таван жилд хийсэн ажилд дүгнэлт хийж, ирэх таван жилд улс орны хөгжлийг тодорхойлдог БНХАУ-ын Коммунист намын XIX их хурал өнөөдөр ажлаа дуусгаж байна. Их хурлын сүүлийн өдөр 90 сая гишүүнтэй намын хуралд уригдан ирсэн 2.3 мянган төлөөлөгч Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний их хуралд тавьсан тайлан илтгэлийг баталж, Төв хороо болон Коммунист намын төв хорооны сахилга батын төв комиссийн шинэ бүрэлдэхүүнийг сонгоно.

Үүний өмнө их хурлын тэргүүлэгчид Төв хороо болон Сахилга батын комисст нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар хэлэлцэж баталсан. Одоо үүнийг их хуралд танилцуулж, батлуулах ёстой. Санал хураах үеэр ямар нэг гэнэтийн зүйл болохгүй гэж ажиглагчид үзэж байна.
XIX их хуралд өмнөх үеийн удирдлагууд, тэр дотор Ерөнхий нарийн бичгийн дарга асан Зянь Зэминь, Ху Жинтао, төрийн зөвлөлийн ерөнхий сайд асан Ли пэн, Чу Жунци, Вэнь Зябао нар байлцсан.
Си Зиньпин их хуралд тавьсан тайлан илтгэлдээ хятад хэв маягийн төгс төгөлдөр социалист гүрэн байгуулах “шинэ эрин” эхэлснийг зарласан. Мэдээж хэрэг үүнд нэгдүгээрт, эдийн засгийн бүтээн байгуулалт тавигдаж байгаа бол улс орны дотоод бодлогод улс үндэстний эв нэгдэл, намын удирдах боловсон хүчнийг бэхжүүлэх асуудал тавигдсан.
БНХАУ-ын Коммунист нам эрх зүйт төрийн зарчмыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, социализмын үнэт зүйлийг амьдралд хэрэгжүүлэх, ард түмний амьжиргааны түвшинг нэмэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах салбарт намын үүрэг ролийг чангатгах, “Нэг улс-хоёр систем” концепцийг мөрдөх, хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах зэрэг зорилт тавьж байна.
| Хятадын Коммунист намын XIX их хурал өнөөдөр өндөрлөнө | ||
| Үзсэн: 1894 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.