АНУ-ын эрдэмтэд, зүүгүй тариур зохион бүтээжээ. Энэ талаар, Глобал Пост сайт мэдээлж байна. Массачусетсийн Технологийн их сургуулийн профессор Иан Хантер болон түүний багийн ажлын үр дүнг Мedical Engineering and Physics сэтгүүлд нийтэлжээ. Энэхүү зүүгүй тариур нь электро соронзон орон зай болон Лоренцийн хүч дээр тулгуурлан ажилладаг юм байна. Зүүгүй тариурын тусламжтайгаар ампул дотор байгаа шингэнийг 314 метр секундын буюу бараг дуу авианы хурдаар цацах юм байна. Хурдтай цацагдсан шингэн нь хүний арьс эд эсийг нэвтлэн эм бэлдмэлийг хэрэгтэй газар нь хүргэдэг юм байна.
Энэхүү тариурыг ашиглахдаа даралтын хэмжээг нь тохируулж болдог нь их давуу талтай хэмээн зохион бүтээгчдийн нэг Кэтрин Хоган мэдэгджээ. Зохион бүтээгчид удахгүй нунтаг эм цацдаг ижил төрлийн тариур зохион бүтээхээр ажиллаж байгаа юм байна. Шинжээчид шинэ төхөөрөмж нь тариулахаас айдаг өвчтөнгүүд төдийгүй эрүүл мэндийн салбарын ажилчдад нэн тустай гэж үзэж байна.
АНУ-ын Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хянах газрын мэдээлж байгаагаар эрүүл мэндийн ажилчид, эмч сувилагч нар дундажаар 385 мянган удаа санамсаргүйгээр зүү тариуранд хатгуулдаг байна.
| Америкийн эрдэмтэд зүүгүй тариур зохион бүтээсэн байна | ||
| Үзсэн: 1238 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.