Шууд Chart

Химийн бодистой их харьцдаг хүмүүс бамбай булчирхайн хорт хавдартай болох магадлал өндөр байна

2017-10-25 12:33:15

Ариутгах, халдваргүйжүүлэх үнэр дарах химийн бодистой их харьцдаг хүмүүс бамбай булчирхайн хорт хавдартай болох магадлал энгийн хүмүүстэй харьцуулахад 65 хувиар илүү байна. АНУ-ын Коннектикут  мужийн Иелийн их сургуулийн  Доктор  Явей Жанг ажил мэргэжлийн онцлог, пестицид болон бамбай булчирхайн хорт хавдар хоорондын хамаарлыг судалсан судалгааны дүнгээ танилцуулжээ. Гэхдээ ер нь ийм төрлийн судалгаа цөөнхөн байдгийг тэрээр онцолж байна.

Судалгааны үр дүнд  химийн бодисонд агуулагддаг Биоцид хэмээх бодистой ажил мэргэжлийн онцлогоор их харьцдаг хүмүүс, бамбай булчирхайн хорт хавдар өвчнөөр өвчлөх магадлал хоёр дахин өсдөг байна.

Мөн эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүсийг бодвол бамбай булчирхайн өвчлөлд илүү өртөмтгий, мөн бамбайн булчирхайн хавдар нь цагаан арьст хүмүүсийн дунд илүү тохиолддог судалгааны дүн гарсан байна. Шинжээчид 2010  онд  судалгаанд оролцсон 462 насанд хүрсэн  бамбай булчирхайн хавдартай хүний мэдээллийг  2011 онд судалгаанд оролцсон бамбай булчирхайн ямар нэг өвчлөлгүй 498 нас, хүйс ойролцоо хүмүүсийн мэдээлэлтэй харьцуулсан байна. Судалгааны дүнгээс харахад, эмнэлэг, цэвэрлэгээ ариутгалын ажил эрхэлдэг эмнэлэгийн асрагч, барилгын цэвэрлэгчид, гэрийн үйлчлэгч зэрэг хүмүүс нь биоцид бодистой их харьцдаг гэж гарчээ.

Хэдийгээр одоогийн байдлаар биоцид болон  бамбайн хавдрын шууд хамаарлыг  олоогүй хэдий ч цэвэрлэгээний бодисонд агуулагддаг триклозан хэмээх түгээмэл бодис нь бодисын солилцоо, өсөлтөд оролцдог гормоны хэмжээг бууруулж, булчирхайн гормонд өөрчлөлт оруулдаг байж болзошгүй гэдгийг эрдэмтэд онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Химийн бодистой их харьцдаг хүмүүс бамбай булчирхайн хорт хавдартай болох магадлал өндөр байна  
Үзсэн: 1481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй