Шууд Chart

2018 оны Формула Е уралдаан Ром хотод болно

2017-10-25 15:05:40

Формула Е олон улсын тэмцээн нь зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд уралддаг тэмцээн юм. Энэхүү цуврал тэмцээн анх 2014 онд Хятадын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан бол, ирэх 2018 онд Италийн Ром хотод 4 дахь удаагийн формула Е тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Формула Е уралдаан нь өмнө нь Хонг Конго, Нью-Йорк, Парис зэрэг дэлхийн томоохон хотноо цахилгаан хөдөлгүүрт автомашиныг сурталчлах зорилгоор зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Цувралаар явагддаг уг Уралдааны ерөнхий зарчим нь 10 багийн 20 жолооч 3 км-ийн тойрог замаар уралддаг.

Формула Е уралдааны автомашинууд 350 кг хүртэл жинтэй, цахилгаанаар цэнэглэх цэнэглэгч бүхий зай хураагуураар тоноглогдсон  бөгөөд цагт 225 км хүртэл хурдлах чадалтай юм байна. Бусад автомашины уралдаанаас ялгаатай нь, цахилгаан хөдөлгүүрт автомашины уралдаан нь оролцогчид замыг хэр хурдан туулахдаа биш, харин хэр хурдан эрчим хүчээ нөхөж чадах тэр хугацааг шалгах зорилготой байдаг юм байна.

Мөн шагналын сан хамгийн өндөр тэмцээнд тооцогддог. Ялагч нийт 200.000 америк доллартай болдог байна. Ирэх оны 4-р сарын 4-нд Италийн Ром хотноо эхлэх Формула Е авто уралдаан, арван үе шаттай болох бөгөөд  Renault, McLaren, Dallara, Qualcomm, Michelin, Virgin зэрэг компани оролцох юм.

 Өнгөрсөн 2016 оны Формула Е тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо болсон. Энэ тэмцээнд, Формула авто уралдааны 20 нисгэгч болон цахим тоглоомын 10 тоглогч нийт 30 оролцогч өрсөлдсөн байна. 21 настай Недерландын цахим уралдааны тамирчин Боно Хуйс гараанаас эхлэн манлайлж, бариа хүртэл давамгайллаа хамгаалж чадснаар уралдааны ялагчаар тодорлоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2018 оны Формула Е уралдаан Ром хотод болно  
Үзсэн: 2099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй