Шууд Chart

Oukitel K5000 ухаалаг гар утасны худалдаа өнөөдөр албан ёсоор эхэллээ

2017-10-26 12:51:37

Хятадын гар утас үйлдвэрлэгч “Аукител” компани өнөөдөр шинэ загварын Ка-5000 нэртэй ухаалаг гар утасныхаа худалдааг албан ёсоор эхлүүлсэн байна. Хэрэглэгчдийн гарт 149,99 америк долларын гар очих юм байна. Харин ямар ямар шинэ үзүүлэлт , бусдаас ялгарах онцлогтой болсон талаарх мэдээллийг одоо хүргэе...

Өмнөх загваруудтай харьцуулахад харьцангүй өргөн том дэлгэцтэй болсон байна. Тодруулбал 720-ийг харьцах нь 1440 буюу 18/9-ийн хэмжээтэй болжээ. Энэ ухаалаг гар уас хэрэглэгчдийн хувьд стандартад нийцсэн хэмжээ гэдгийг зохион бүтээгчдийн зүгээс мэдээлжээ. Өөрөөр хэлбэл заавал хоёр гартаа барих шаардлагагүй, алтваа үйлдлийг хийхдээ ганц гараараа хийсэн ч ямар ч төвөг учрахгүй гэдгийг хэлж байгаа юм. Өөр нэгэн онцлох зүйл бол 21 мегапиксел бүхий видео камераар тоноглогдсон бараг мэргэжлийн зургийн аппараттай зүйрлэхүйц хүчмин чадалтай болсныг илтгэж байна. Энэ бол зөвхөн нүүрэн талынх нь камер гэдгийг сануулья. Хар ар талын камер нь 16 мегапиксел юм байна.

Сонирхуулахад Самсунгийн ухаалаг гар утасны нүүрэн талын камер хамгийн сайн чанарын зураг авах чадалтай гэж яригддаг ч нүүрэн талынх нь камер нь 16 мегапиксел байдаг юм. 5000 ампер цаг бүхий батарейтэй тул цэнэгээ удаан барих боломжтой. Компанийн зүгээс хэлж байгаагаар өнөөдрөөс энэ сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хямдралтай үнээр борлуулагдаж байгааг онцолсон байна. 169,99-өөс 149,99 америк доллараар хэрэглэгчид цахим худалдааг ашиглан захиалах бүрэн боломжтой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Oukitel K5000 ухаалаг гар утасны худалдаа өнөөдөр албан ёсоор эхэллээ  
Үзсэн: 1820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй