Холливүүдийн инээдмийн төрлийн шилдэг эрэгтэй жүжигчин Жим Керригийн тоглосон “Жим энд Энди буюу дэ грийт биёонд” нэртэй киноны трейлер 1,3 сая хандалтыг авч, олны анхааралд ороод байна. Нэтфликс кинокомпанийн уран бүтээл маш сонирхолтой түүхэн дүрс бичлэгүүдийг ашигласнаараа хамгийн онцлогтой болсон талаар мэдээж байгаа юм.
Энэ бол түүхэн кино гэж хэлэхэд бараг буруутахгүй. Учир нь Жим Керригийн залуу байх үеийн болон одоо байгаа цаг үеийн дүрс бичлэгийг түлхүү энэ кинонд ашиглаж оруулсан байна. Өөрөөр хэлбэл хуучин буюу өмнө нь 1990-иэд оны үед тоглож байсан киноны хальснаас хасагдаж байсан кадруудыг авч оруулснаараа онцлогтой юм байна. Энэ утгаараа Ютүүб цахим сүлжээнд хамгийн их анхаарлын төвд ороод байгаа талаар олон улсын хэвлэлүүдэд онцолж байна.
Тус кинонд найруулагч Милош Форманы “Сарны хүн” нэртэй киноны зураг авалтын хэсгүүдийг хэрхэн болж өнгөрсөн талаарх сэдэвтэй үйл явдал өрнөдөг уран бүтээл юм байна. Харин Жим Керри Америкийн нэрт хошин жүжигчин Энди Кауфманы дүрийг бүтээж байгаагаар гарах юм. Энди Кауфман нь “Сарны хүн” нэртэй кинонд гол дүрмйн баатарт тоглож байснаар нь үзэгчид танина.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Жим Керри энэ дүрийг бүтээхийн тулд камерийн дурангийн өмнө ч, ард нь ч гэсэн дүрээс гарахгүй байхыг хичээж, энгийн үедээ байхдаа ч яг л кинон дээр байдаг шигээ зан авир гаргаж байсан талаар онцолж байсан юм.
| “Jim & Andy: The great beyond” киноны трейлер 1,3 сая хандалт авчээ | ||
| Үзсэн: 959 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.