Жил бүр Форбес сэтгүүл дэлхийн хамгийн баян рэперүүдийн жагсаалтыг гаргадаг. Тэгвэл энэ удаад 2017 оны хамгийн баян рэперээр олны дунд Дидди гэх нэрээрээ алдартай , Америкийн рэпер, хөгжмийн зохиолч Шон Жон Комбс тодорсон байна. Тэрээр 820 сая америк долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян рэперүүдийн жагсаалтын тэргүүнд бичигджээ.
Сонирхолтой нь рэпер Жон Комбс сүүлийн 5 жилийн хугацаанд жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байгаа юм байна. Харин жагсаалтын удаах байранд нэрт дуучин Беонсигийн нөхөр алдарт рэпер Жей Зи буюу Шон Картер бичигджээ. Тэрээр рэпер Шон Комбоос ердөө 10 сая америк доллараар бага хөрөнгөтэй буюу 810 сая америк долларын хөрөнгөтэй юм байна. Жагсаалтын 3-рт алдарт Эн-Дабль Ю- ЭЙ хип хоп хамтлагийн гишүүн асан рэпер Доктор Дре буюу Андре Ромелл Янг тодорчээ. Өдгөө 52 настай рэпер, продюсер, жүжигчин, Бизнесмэн Андре Ромелл Янг нь 740 сая америк долларын хөрөнгөтэй юм. Дэлхийн хамгийн баян рэперүүдийн жагсаалтын 4-рт болон 5-р байранд Birdman буюу Брайн Уйльяамс, канадын рэпер Drake буюу Обри Грэм нар тус тус бичигджээ.
Тэдний хөрөнгө 110 болон 90 сая америк доллараар хэмжигдэж байгаа юм байна. Жагсаалтын нэгдүгээрт бигчигдээд байгаа 47 настай рэпер Шон Комбс дан ганц урлаг, дуу хөгжимөөс санхүүждэггүй юм. Тэрээр дуу хөгжмийнхөө хажуугаар Шон Жон нэртэй хувцасны брэндийг бий болгожээ.
Мөн Кирок нэртэй үнэртэй усны шинэ брэндийг ч нэвтрүүлсэн төдийгүй Ривоолт ТВ нэртэй телевизийн сувгийг ч нээсэн бизнесмэн хүн юм. Үүгээр ч зогсохгүй Комбс Интерпрайзэс компанийг удирддаг байна. Өмнө нь тэрээр АНУ-ын Нью-Йорк, Атланта зэрэг хотуудад өөрийн хүүгийн нэрээр нэрлэсэн Жастинс нэртэй томоохон рестораныг ажиллуулдаг байсан хэдий ч 2007 болон 2012 онд эдгээр рестораныхаа үйл ажиллагааг зогсоож хаасан юм байна.
Рэпер Шон Комбсоос гадна бусад рэперүүд ч урлаг, дуу хөгжмийн салбараас гадна бизнесийн салбарт ч чамлахааргүй амжилттай байдаг юм.
| Forbes сэтгүүл 2017 оны хамгийн баян рэперүүдийг нэрлэжээ | ||
| Үзсэн: 1595 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.