Шууд Chart

1976 онд бүтээсэн apple-1 загварын анхны компьютер 123 мянган ам.доллараар зарагдсан

2017-10-26 16:41:01

Дэлхийн технологийн дэвшилийн шинэ үүд хаалгыг нээсэн, нэрт зохион бүтээгч, Аппли компанийг үндэслэгч Стив Жобс өөрийн хамтрагч Стив Вознякын хамтаар 1976 онд зохион бүтээсэн Аппли-1 загварын анхны комьпютерийг 123 мянган америк доллараар заржээ.

Тус компьютерийг Герман улсад зохиогдсон дуудлага худалдааны үеэр зарсан юм байна. Худалдан авагчаар нь Германы нэгэн хуучны эдлэл цуглуулдаг эрхэм тодорсон юм. 2011 онд Стив Жобсын таалал төгссний дараагаас эхлэн түүний бүтээсэн хуучны загварын компьютерийн үнэ цэнэ улам өсөх болжээ. 2013 онд л гэхэд Аппли компанийн хуучны загварын компьютерийг хагас сая гаруй америк доллараар хүртэл худалдан авч байсан юм. Дуудлага худалдааг зохион байгуулагчдын хэлж байгаагаар худалдан авагчид ийм төрлийн хуучин загварын технологийг худадаж авахдаа тухайн үедээ үйлдвэрлэлээс гарч  хэрэглэгчийн гарт очихдоо байсан яг тэр чигээр нь буюу дагалдах хэрэгсэл бичиг баримттай нь илүү өндөр үнээр худалдан авдаг хэмээн онцолсон юм.

Харин 1979 онд тус загварын 200 ширхэг комьютерийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэсэн байна. Өнөөдрийн байдлаар эдгээр комьютеруудаас ердөө арав хүрэхгүй ширхэг нь л хадгалагдан үлдээд байгаа юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

1976 онд бүтээсэн apple-1 загварын анхны компьютер 123 мянган ам.доллараар зарагдсан   
Үзсэн: 1515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй