Италид ирэх сарын 4-ний өдөр бүх нийтийн сонгууль болох гэж байна. Судлаач, шинжээчид энэ удаагийн сонгуулийн өмнө Италийн иргэд сонгогчид урьд өмнө нь байгаагүйгээр талцан хуваагдаад байна гэж дүгнэж байна.
Энэ удаагийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр хөндөгдсөн гол сэдэв нь хууль бус цагаач, дүрвэгчдийн асуудалтай холбоотой байлаа. Газар зүйн байрлалаасаа болж Итали улс Европтоо хамгийн ихээр цагаач дүрвэгсдийн хөлд дарагдсан улс болсон юм.
Ойролцоогоор тус улс хагас сая дүрвэгчийн хөлд дарагдчихаад байгаа. Тиймээс сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн хүчнийхэн хууль бус цагаач дүрвэгсдийн асуудлыг шийдэх өөр өөрийн гарц, арга замыг сонгогчдод танилцуулж байна. Италийн ахан дүүс хэмээх хэт барууны үзэлт намынхан л гэхэд цагаач дүрвэгсдээс болж тус улсад гэмт хэргийн гаралт ихэсч байгаа учир тэднийг албадан гаргахаа амлаж байгаа нь иргэдэд таалагдаж буй бололтой байна. Социологийн судалгаагаар тус намын рейтинг өндөр гарч буй юм байна.
| Цагаачлалтай холбоотой асуудал италичуудыг талцан хуваагдахад хүргээд байна | ||
| Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.