Шууд Chart

Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив

2026-07-31 15:24:30

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Дарга (President-Designate) Б.Батцэцэг 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус конвенцын Талуудын 16 дугаар бага хурлыг даргалж буй Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайд Абдулрахман Абдулмохсен Аль Фадлитай утсаар ярилаа.

Талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажил болон конвенцын хүрээнд хэлэлцэж буй асуудлаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улс нь UNCCD COP16-ын үйл ажиллагаанд тууштай манлайлал үзүүлж, конвенцын хэлэлцээний үйл явцыг ахиулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн COP16-оос COP17-д шилжих залгамж чанарыг хангах, бага хурлын хүрээний яриа хэлэлцээг амжилттай урагшлуулахын ач холбогдлыг онцлон, ирэх бага хурлыг бодит үр дүнтэй, конвенцын Талуудад үр өгөөжтэйгээр зохион байгуулахын төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдлээ гэж Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17

Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив   
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй