Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажлуудад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гүйцэтгэлийн хяналт шалгалтыг өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа.
Тодруулбал, Улаанбаатар хотод нийт 17 байршилд 170,529 ам метр талбайн явган хүний зам засвар, тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд өнгөрсөн онд таван байршлын 47,819 ам метр талбайн ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулсан.
Харин энэ онд 12 байршилд нийт 122,710 ам метр явган хүний зам талбайг шинэчлэх ажил хийгдэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 82,828 ам метр талбайг шинэчлэх ажил 68 хувьтай үргэлжилж байна.
Явган хүний зам талбайн тохижилтын ажил Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл, Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ ХХК-ийн уулзвар хүртэл замын урд, хойд хэсэгт, АПУ ХХК-ийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын мөн урд, хойд хэсэгт хийгдэж байна.
Газрын дарга М.Говьсайхан хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг яаралтай арилгаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг гүйцэтгэгч компани болон холбогдох инженерүүдэд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас мэдээллээ.
| Есдүгээр сарын 1 гэхэд явган хүний зам засвар, тохижилтын ажлуудыг дуусгана | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.