Шууд Chart

"Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног" эхэллээ

2026-08-01 13:39:02

2026 оны наймдугаар сарын 1-7-ны хооронд "Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног"-ийг “Эхийн сүүгээр хооллолт-Амьдралын эрүүл эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эхийн сүү нь нярай хүүхдийн хэрэгцээнд бүрэн нийцсэн шим тэжээл, дархлааны хамгаалах бодисыг агуулсан байгалийн төгс хоол юм.

Хүүхдийн эрүүл өсөлт, хөгжлийг дэмжихээс гадна эхийн эрүүл мэндэд ч олон талын ач холбогдолтой.

Эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол

Хүүхдэд: 

• Амьдралын эхний 6 сард шаардлагатай шим тэжээлийг бүрэн хангана.
• Дархлааг дэмжиж, халдварт өвчнөөс хамгаална.
• Тархи, бие бялдрын өсөлт, хөгжлийг дэмжинэ.
• Зарим архаг өвчний эрсдэлийг бууруулахад тустай.

Эхэд: 

• Умайн агшилтыг дэмжиж, төрсний дараах цус алдалтын эрсдэлийг бууруулна.
• Хөх болон өндгөвчний хавдрын эрсдэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлдэг.
• Эх, хүүхдийн дотно холбоог бэхжүүлдэг.

Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн эрүүл өсөлт, хөгжлийн бат бөх суурийг тавьж, эхийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой.

Хүүхэд бүрийг амьдралынхаа хамгийн зөв эхлэлийг эхийн сүүгээр авах боломж бүрдүүлэхийг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс уриалж байна.  


"Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног" эхэллээ   
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй