Шууд Chart

Eliport гарааны компани худалдан авагчдад барааг нь хүргэж өгдөг өөрөө явагч роботыг бүтээнэ

2018-03-20 13:23:52

Орчин үед худалдаа, борлуулалтын зах зээлд шинэ төрлийн үйлчилгээ олноор  төрөн гарсаар байна. Үүний нэг бол худалдан авалт хийсэн захиалагчиддаа барааг нь хүргэж өгөх ухаалаг үйлчилгээ юм. Тэгвэл үүнтэйгээр холбогдуулан “Элипорт” гарааны компанийн шинэ төсөл хөтөлбөрийг онцолж байна. Энэ бол захиалагчдад ачаа, барааг нь хүргэж өгдөг өөрөө явагч роботын төхөөрөмжийг бүтээхээр зорьж байгаа талаарх мэдээлэл юм.

Элипорт төсөл... Испанийн хөгжүүлэгчид энэ үйлчилгээгээ ирээдүйд маш их эрэлт хэрэгцээтэй байх болно гэж үзэж байна. Цахим худалдааны сайтаар дамжуулан хүссэн бараагаа захиалаад, роботын төхөөрөмжөөр хүргүүлж авна гэдэг одоо ингээд бодоод үзэхээр бараг итгэмээргүй санагдаж байгаа байх. Үүнийг хөрсөн дээр буулгахын тулд судалгаа, туршилтуудаа хийгээд эхэлсэн байна. Боломжтой гэж харж байгаа юм байна. 4 дугуйтай, цахилгаан хөдөлгүүртэй, 30-40 кг жинтэй барааг тээвэрлэн зөөх боломжтой. Робот хамгийн холдоо 25 км хүртэлх зайтай газарт хүрч очих болно гэжээ. Өөрөө явагч, жолоочгүй автомашины ажиллах системээр тоноглогдоно. Үүнд хэд хэдэн камер, мэдрэгч төхөөрөмж, лидар гэх мэт бусад зүйлсийг нэрлэж болох юм. Жи-Пи-эсийн өндөр чанартай төхөөрөмжөөр хангагдсан. Үйлчилгээнд явахдаа удирдлагын төвөөс жолоодлоготой холбоотой ямар нэгэн алсын зайны жолоодлого авах шаардлага гэжээ.

Энэ харагдаж байгаа тээвэрлэгч роботын концепц загвараас харж байгаагаар бол роботын төхөөрөмж ачаа бараагаа өөрөө барьж тусгай бүхээгтээ оруулна. Энэ яг өргөгч краны жижгэрүүлсэн хувилбар гэж ойлгож болно. Харин тусгай зориулалтын бараа хүлээн авагч хайрцагт автоматаар зөөж оруулах зарчмаар барааг дамжуулна. Энэ оны намар гэхэд металл материалаар хийсэн анхны концепц загвараа олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Хэрэв зах зээлээс өндөр үнэлгээ авч, үйлчилгээнд нэвтрүүлэх дэмжлэг авбал, 2020 онд ихээр үйлдвэрлэн, 2021 он гэхэд салбарт нэвтрүүлэхээр зорьж байгаа юм байна.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Eliport гарааны компани худалдан авагчдад барааг нь хүргэж өгдөг өөрөө явагч роботыг бүтээнэ  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй