Шууд Chart

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт ирэх сарын 1-нээс эхэлнэ

2018-03-21 11:19:42

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт дөрөвдүгээр сарын 1-нд болно гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны эх сурвалж  мэдэгдээд байна. Жил бүр зохион байгуулдаг уламжлалт цэргийн хамтарсан сургуулилтыг Пёнчаны олимп, Параолимп болж байгаатай  холбоотойгоор энэ жил хойшлуулаад байсан юм. 

Өмнөд Солонгос дахь НҮБ-ын цэргийн командлалаас Умардын талд энэ сургуулилтын тов зарлагдсаныг мэдээлсэн байна. Гэхдээ ирэх сарын сүүлчээр хоёр Солонгосын, тавдугаар сарын эцсээр АНУ, Умард Солонгосын гээд хоёр томоохон дээд уулзалт зохион байгуулахаар тохиролцоонд хүрээд байгаа учир хамтарсан цэргийн сургуулилтын хуваарьт өөрчлөлт орж магадгүй гэдгийг мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт ирэх сарын 1-нээс эхэлнэ   
Үзсэн: 1832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй