Шууд Chart

Оросын армид "Терминатор-2" танкуудыг нийлүүлнэ

2018-03-21 11:41:12

Оросын армид хамгийн шинэ үеийн танк болох "Терминатор-2"-ыг нийлүүлэхээр болсон байна. Уралвагонзавод "Терминатор" танкийн эхний хувилбарыг нь үйлдвэрлэсэн бөгөөд бүр 2000 онд армийн зэвсэг техникт нийлүүлэх санал тавьж байсан юм. 

Харин хоёр дахь шинэчилсэн хувилбараа 2006 онд үйлдвэрлэсэн ч армид нийлүүлэх гэрээг дөнгөж өнгөрсөн онд Оросын  Батлан хамгаалах яамтай  байгуулж байсан юм. 

Гэхдээ  байлдааны  энэ хуягт техникийн анхны захиалагч бөгөөд худалдан авагч нь Казакстан улс байсан юм байна. "Терминатор"-ууд Сири дэх цэргийн ажиллагааны үеэр туршилтыг амжилттай давсан гэж Оросын Батлан хамгаалахын орлогч сайд Юрий Борисов өмнө нь мэдэгдэж байсан юм.

"Терминатор-2" нь 30 мм-ийн автомат их буутай. Дуунаас хурдан танк эсэргүүцэгч хоёр төхөөрөмж суурилуулсан. Автомат гранат шидэгч хоёртой.  7.62 мм-ийн пулеметтай юм байна. 360 хэмд орших гурван өөр байг нэг дор устгах чадалтай аж. Цаг агаарын ямар ч нөхцөлд өдөр, шөнө  харгалзахгүй жижиг байг ч тавих боломжоор хангагдсан байдаг байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын армид "Терминатор-2" танкуудыг нийлүүлнэ   
Үзсэн: 3709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ккк [1.25.90.xxx] 2018-03-23 13:05
Монголчуудад..1980 оны танкбхад л болоо
Ккк [1.25.90.xxx] 2018-03-23 13:05
Монголчуудад..1980 оны танкбхад л болоо
Ккк [1.25.90.xxx] 2018-03-23 13:05
Монголчуудад..1980 оны танкбхад л болоо
Ккк [1.25.90.xxx] 2018-03-23 13:05
Монголчуудад..1980 оны танкбхад л болоо
Ккк [1.25.90.xxx] 2018-03-23 13:05
Монголчуудад..1980 оны танкбхад л болоо
Зочин [202.9.42.xxx] 2018-03-22 08:37
Монголд нэгийг өгөөч гэж гуйх уу
Зочин [202.179.31.xxx] 2018-03-21 21:45
Оросууд мундаг юмаа
jagaa [64.119.24.xxx] 2018-03-21 20:16
ene chin tank bish xaugt mashin bna
Зочин [104.131.75.xxx] 2018-03-21 18:21
танк биш танкыг дагаж явах/хамгаалах байлдааны техник

Бидэнтэй нэгдээрэй