Шууд Chart

Жолоочгүй автомашин явган зорчигчийн аминд хүрсэн осол гарлаа

2018-03-21 12:02:20

"Убер" компанийн жолоочгүй автомашин АНУ-ын Аризона мужид автын ноцтой осол хийж, нэг явган зорчигчийн аминд хүрсэн байна. Энэ хэрэг   Финикс хотоос холгүйхэн орших Темпе сууринд гарчээ.

Энэ нь жолоочгүй автомашин осол хэрэг гаргасан анхны тохиолдол болж байгаа юм. Хэдийгээр тус машин жолоочтой байсан ч осол хэрэг гарах үед машин автомат удирдлагадаа шилжсэн байсан юм байна. 

"Убер" компани үүнтэй холбоотойгоор Темпе, Питссбург, Сан Франциско, Канадын Торонто хотуудад жолоочгүй автомашинуудын туршилт хийж байсныгаа зогсоож байгаагаа мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жолоочгүй автомашин явган зорчигчийн аминд хүрсэн осол гарлаа   
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй