"Фэйсбүүк"-ийг үүсгэн байгуулагч, тус компанийн тэргүүн "Cambridge Analytica" компанид аудитын шалгалт оруулахаар гадны фирмийг хөлсөлж авсан тухайгаа мэдээлж байна.
"Cambridge Analytica"-ийнхан ийм үзлэг шалгалт хийлгэхэд бэлэн байгаагаа илэрхийлж сервер, системүүддээ нэвтрэх бүрэн боломжоор гадны мэргэжилтнүүдийг хангаж өгөхөө мэдэгдээд байна.
Энэ үзлэг хяналт шалгалтаар "Cambridge Analytica"-д ийм хэрэглэгчдийнх нь мэдээлэл үнэхээр байгаа эсэх, эсвэл хэдийнэ устгасан эсэхийг нягталж шалгуулахыг хүсч буй юм байна. Гэхдээ "Cambridge Analytica"-ийнхан олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн мэдээллийг хууль бусаар олж авсан гэх асуудлыг эрс няцаасаар байгаа юм.
АНУ-ын Конгрессын гишүүд энэ асуудлыг нэлээд хурцаар хөндөж тавьж байна. Сенатын хоёр ч гишүүн Марк Цукербергийг Сенатын тусгай хорооны сонсголд дуудаж энэ шуугиантай холбоотой асуулгууд тавихыг санал болгосон байна. Ийм хүсэлтээ тэд Сенатын хууль зүйн хорооны даргад илгээсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна.
| "Фэйсбүүк" компани хэрэглэгчдийнх нь мэдээлэл алдагдсан асуудлыг мөрдөн шалгуулж эхэлжээ | ||
| Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.