Спортын дасгал хөдөлгөөнийг аль ч насны хүмүүс хийх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг ач холбогдолтой. Харин өөрийн хүссэн спортын төрлөөр хичээллэхийн тулд заавал тусгай дасгалжуулагчтай болох хэрэг гардаг. Тэгвэл технологийн шинэ бүтээлийн ачаар үүнийг дасгалжуулагчгүйгээр өөрөө бие даан хэрэгжүүлэх боломжтой болсон. Энэ бол дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэх боломжтой хөлбөмбөгийн ухаалаг бөмбөг болох “Дрибль Ап” хэмээн онцолж байгаа юм.
АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Дрибль Ап” гарааны компани хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилготойгоор ухаалаг бөмбөгийг хийж бүтээгээд байгаа юм. Энэ бол хөлбөмбөгийн техник, дасгал сургуулилтын зааварчилгааг өгдөг бөмбөг юм байна. Харахад энгийн л нэгэн бөмбөг. Гэхдээ ухаалаг гар утас болон планшеттай хослуулан ашигласнаар юу хийх хэрэгтэйг хэлж өгдөг байна. Эхлээд гар утас болон планшетэд суулгасан тусгай зориулалтын аппликейшнийг асаан бөмбөгөө дэлгэцэн дээр нь ойртуулан таниулах хэрэгтэй. Энэ бөмбөгөнд ямар нэгэн тусгай чип, болон жижиг төхөөрөмж суурилуулаагүй болно. Бүх зүйл бөмбөгний шараар будсан өнгөнд байгаа. Хөлбөмбөгний шар өнгийг ухаалаг төхөөрөмжийн камер яг л бар код буюу “Кью-Ар” код мэт уншиж, тогоох юм.
Ингэснээр тухайн бөмбөгний орон зайг тооцоолон бодож, дасгал сургуулилтын хөдөлгөөнүүдийн ямар хурдаар, хичнээн удаа хийх талаарх мэдээллийг боловсруулан өгөх зарчмаар ашиглах юм байна. Энэ хиймэл дасгалжуулагчийг ашиглахад нэг л дутагдалтай тал байгаа. Үүнийг та бүхэн ажиглаж, анзаарсан бол тоглогч дасгал сургуулилтаа хийхдээ үргэлж ухаалаг гар утас болон планшетийн өмнө ойр зогсох шаардлагатай болно. Гэхдээ ухаалаг бөмбөг хөлбөмбөгийн спортын 100 гаруй дасгал сургуулилт болон арга техникүүдийг мэргэжлийн дасгалжуулагчийн түвшинд зааварчилж өгдөг юм. Дасгал сургуулилтын гурван түвшин байгаа.
Бага насны хүүхэд, өсвөр нас, идэр нас гэх мэт. Мэдээж насны онцлог, биеийн өндөртэй холбоотойгоор бөмбөгний хэмжээ ч гурван өөр төрөл байх юм байна. Энэ дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэгч ухаалаг бөмбөг бүхий апплекейшнийг ашиглахын тулд 90 ам.долларыг хэтэвчнээсээ гаргах хэрэгтэй юм.
| Хөлбөмбөгийн ухаалаг бөмбөг “Dribble up” дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэнэ | ||
| Үзсэн: 1822 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.