Шууд Chart

Оросын дипломатчид эх орондоо ирлээ

2018-03-22 13:04:10

Их Британийн эрх баригчдын шийдвэрээр  тус улсын  нутаг дэвсгэрийг орхин  гарах  болсон Оросын дипломатчид тусгай онгоцоор эх орондоо ирлээ. Дипломатчдыг ОХУ-аас Их Британид  суугаа  элчин  сайд Александр Яковенко нисэх онгоцны  буудлаас гаргаж  өгсөн байна.

Тодруулбал, Их Британийн эрх баригчид  тус улс дахь Оросын дипломат төлөөлөгчийн  газрын 23  ажилтанг  хөөх  шийдвэр гаргасан  бөгөөд мягмар гарагт гэр бүлийнхнийх  нь хамтаар нийт 80  хүнийг Москвад авчиржээ. Мөн энэ хооронд Москва Их Британийн  мөн  23 дипломатчийг  эх орноосоо  явахыг шаардсан.  Тэд  ирэх 7 хоногт тусгай  онгоцоор Лондонг  зорих  тов  гараад байна. Үүнтэй зэрэгцэн Оросын  тагнуулын Ерөнхий газрын  офицер асныг  охиных  нь хамтаар  Их Британид  хордуулсан  гэх  асуудлыг  хэлэлцэхээр  ОХУ-ын гадаад хэргийн яам гадаад улс орнуудын элчин сайдуудыг уулзалтад урьсан байна. Энэ  тухай  ОХУ-ын Гадаад хэргийн яамны  албан  ёсны  төлөөлөгч Мария  Захарова  мэдэгдсэн  юм. 

ОХУ-ын Гадаад хэргийн яамны  зэвсэглэлд хяналт  тавих, үл дэлгэрүүлэх  асуудал эрхэлсэн газрын  удирдлага,  шинжээчид Элчин  сайдуудтай  уулзах бөгөөд гол  хэлэлцэх  асуудал  нь  хорт бодисыг  Их  Британийн  нутаг дэвсгэрт ашигласан  гэх  Лондоны мэдэгдэлтэй  холбоотой хэмээн Оросын гадаад хэргийн яамны  төлөөлөгч мэдэгдсэн юм.  Түүнчлэн Москва НҮБ-ын аюулгүйн зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын  ажиллагааны  байгууллага,  химийн зэвсгийг  хориглох  болон  бусад байгууллагуудад байр сууриа илэрхийлсэн.  Мөн  энэ уулзалт дээр  гадаад улс орнуудын  албан  ёсны  төлөөлөгчдөд  Оросын байр суурийг  илэрхийлж, асуултуудад нь хариулахаар  төлөвлөсөн байна.























Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын дипломатчид эх орондоо ирлээ  
Үзсэн: 1984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй