Шууд Chart

Майк Помпеог төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүллээ

2018-03-22 13:53:05

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд  Трамп  Тагнуулын төв газрын тэргүүн Майк Помпеогийн нэрийн төрийн нарийн бичгийн даргад дэвшүүлж Сенатад өргөн бариад  байна. Төрийн нарийн бичгийн даргад тус улсын ерөнхийлөгч нэр дэвшүүлэх эрхтэй ч Сенатын  танхимаар  заавал  батлуулах  хуультай.

Сенат дахь томилгоотой холбоотой сонсгол эхлээд Олон улсын  асуудал  эрхэлсэн хороонд болох  ёстой. Үүний дараа сенатын хуралдаанаар хэлэлцүүлж  батлах юм байна.  Өнгөрсөн  13-ны  өдөр  АНУ-ын  Ерөнхийлөгч   Дональд Трамп Рекс Тиллерсоныг огцруулахаар шийдвэрлэснээ зарласан  юм. Тэр  үед  л  Майк  Помпеог  төрийн нарийн  бичгийн даргаар  сонгож, Тагнуулын Төв газрын тэргүүнээр Жин  Хаспелийг  томилохоо мэдэгдсэн билээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Майк Помпеог төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүллээ  
Үзсэн: 1141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй