Өнөө цагт технологийн шинэ бүтээлээр ямар ч асуудлыг шийдэх боломжтой болоод байна. Эдгээрээс Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч “Эл-Жи” компанийн худалдаанд гаргаад байгаа шумуул үргээгч зориулалтаар ашиглах боломжтой дэлхийн хамгийн анхны ухаалаг гар утсыг онцолж байна. Үүнийг “Эл-жи Ка 7 ай” хэмээн нэрлэдэг юм.
Ухаалаг гар утсыг энгийн үндсэн зориулалтаар нь ашигладаг байсан арга барил аажим аажмаар өөрчлөгдсөөр байгаагийн нэг жишээ бол энэ юм. Уг нь бол гар утсаараа зөвхөн харилцаа холбоо тогтоох, мэдээлэл дамжуулах за цаашлаад цахим сүлжээнд нэвтрэх дуу сонсох тоглох гэх мэт бусад зориулалтаар ашигладаг.
Харин шумуул үргээгч гар утас гэхлээр содон сонсогдож байгаа байх. Энэ харагдаж байгаа гар утасны арын хэсэгт байршуулсан тусгай төхөөрөмжид гол учир нь байгаа юм. Энэ төхөөрөмж өөрөөсөө хэт авианы долгион ялгаруулдаг байна. Энэ нь 30 килогерцийн долгионыг гадагш гаргана. Хүний эрүүл мэндэд бол ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин бидэнд амар заяа үзүүлдэггүй, дургүй хүргэмээр шунгинасан дуутай бяцхан жигүүртэн амьтдыг тэр дундаа шумуулд бол яг түгшүүрийн дохио л гэсэн үг. Энэ долгионоос болж шумуул үхэж, үрэгдэхгүй. Харин долгион гарч байгаа эх үүсвэрээс таагүй мэдрэмжийг авч аль болох холхон очихыг хүсдэг байна.
Ингээд л шумуулууд үргэн ниснэ. Ажиллах үедээ ухаалаг гар утасны батарейн дахь 2500 ампер цаг бүхий багтаамжтай цэнэгийг ашиглана. Ямар нэгэн цацаж хэрэглэдэг шумуул үргээгч ашиглах шаардлагагүй. Хэт халуун уур амьсгалтай тэр тусмаа шумуул ихтэй газруудад борлуулалт сайтай байх гэдэгт үйлдвэрлэгчид нь итгэлтэй байгаа юм. Зах зээлд 120 ам.доллараас багагүй үнээр борлуулагдаж байгаа юм байна.
Андройд 6,0 Marshmallow үйлдлийн системээр ажилладаг.
| Шумуул үргээгч төхөөрөмжөөр тоноглогдсон дэлхийн хамгийн анхны ухаалаг гар утас “LG K7i” | ||
| Үзсэн: 1205 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.