Шууд Chart

ОХУ-ын гадаад хэргийн сайдыг огцрох нь гэсэн мэдээлэл худал...

2018-03-22 14:23:58

RTVI  телесуваг ОХУ-ын Ерөнхийлөгчийн  сонгуулийн дараа тус улсын гадаад хэргийн сайд Сергей  Лавров  огцорч магадгүй хэмээн  мэдээлснийг нь олон  улсын хэвлэлүүд  иш татан дамжуулах  болсон. Тэгвэл  энэ мэдээлэлд  Оросын гадаад хэргийн яамны  албан  ёсны  төлөөлөгч  Мария  Захарова  олон нийтийн сүлжээгээр дамжуулан  няцаалт хийсэн  байна.

Кремль мөн энэ мэдээлэлд хариу  тайлбар хийжээ.  Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  тараад  байгаа энэ худал  мэдээлэл  анхаарал хандуулах хэрэг ч байхгүй хэмээн мэдэгдсэн байна.  RTVI телесуваг нэрээ  нууцлахыг хүссэн  эх сурвалжуудаас авсан  мэдээлэлдээ үндэслэн,  2004 оноос ОХУ-ын гадаад хэргийн сайдын албыг хашиж байгаа Сергей  Лавров  бараг ядарч залхаад байгаа учир шинэ  засгийн газрын бүрэлдэхүүнд  нэр нь  ороогүй  хэмээн  мэдээлсэн  юм.

ОХУ-ын  Ерөнхийлөгч  Владимир  Путин  өнгөрсөн ням гарагт болсон  Ерөнхийлөгчийн  сонгуулийн  урьдчилсан  дүн гарсны  дараа хэвлэлийнхэнтэй уулзахдаа  тангараг  өргөх  ёслолынхоо дараа засгийн газарт  халаа  сэлгээ хийж магадгүйгээ мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд   шинэ  танхимд  хэн  хэн  багтах  бол,  засгийн газрын даргад  өөр хүнийг  томилох  болов уу гэсэн олон таамаг  дэвшүүлэх болсон  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын гадаад хэргийн сайдыг огцрох нь гэсэн мэдээлэл худал...  
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй