Шууд Chart

Дэлхийд хамгийн том чөлөөт худалдааны бүсийг Африкт байгуулаад байна

2018-03-22 15:17:32

Руанда улсын Кигали хотноо Африк тивийн  чөлөөт  худалдааны  бүс байгуулах гэрээнд  гарын үсэг зурах  ёслол боллоо. Африкийн холбооны орнуудын  дээд хэмжээний ээлжит бус 10 дахь  удаагийн уулзалтын үеэр Африкийн  44 орны төр засгийн  тэргүүн нар  энэхүү  баримт  бичигт гарын үсгээ  зурсан  байна.

Африкийн холбоог  тэргүүлж байгаа Руанда улсын Ерөнхийлөгч Поль Кагаме  энэхүү үйл явдлыг энд цугласан удирдагчдийн хувьд төдийгүй Африкийн фермерүүд,  ажилчид,  бизнес эрхлэгчдийн хувьд ч чухал  үйл, онцгой хэмээн  онцлон тэмдэглэжээ.  Африкийн  чөлөөт худалдааны  бүс байгуулах гэрээг  удирдагчид нь гарын  үсэг зурсан улс орнуудаас доод  тал нь  22 улсын парламент  соёрхон  баталснаар хүчин төгөлдөр болох ёстой  юм. 

Энэ гэрээгээр дэлхийд  хамгийн  том  чөлөөт  худалдааны  бүсийг  байгуулж  байгаа юм.  Тус гэрээнд  1,2  тэрбум хүн  амтай 54 улс нэгдэх боломжтой аж.  Африкийн  чөлөөт  худалдааны  бүсэд  багтсан орнуудын  дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ  2,5 их наяд ам.долларт хүрэх  юм.  Африкийн холбооны гишүүн улс орнууд   энэ  бүсэд  үйлдвэрлэсэн  ихэнх  бараа бүтээгдэхүүний гаалийн  татварыг хүчингүй болгох юм. Мөн  Африк тивийн орнуудын хооронд дахь худалдааны  үндсэн саад  тотгоруудаа  хүчингүй болгож, цаашлаад төлбөр тооцооны  нэгдсэн нэг мөнгөн тэмдэгтэд  шилжихээр төлөвлөж  байгаа юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийд хамгийн том чөлөөт худалдааны бүсийг Африкт байгуулаад байна  
Үзсэн: 1268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй