Шууд Chart

BBC: Марк Цукерберг 50 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсандаа уучлалт гуйлаа

2018-03-22 15:43:44

"Cambridge Analytica"  компанид  50 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан асуудалд буруутгагдаад байгаа Фэйсбүүк компанийн тэргүүн Марк Цукерберг энэ  шуугиан дэгдсэнээс хойш анх удаагаа тайлбар хийлээ. Тэрээр олон нийтийн энэ сүлжээн дэх хуудсаараа дамжуулж ийм алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, хэрэглэгчдээсээ уучлалт гуйжээ.

Түүнчлэн багийнхныхаа хамтаар цаашид  ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд  шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаа амласан  байна.  Тэрээр мөн маш  их хэмжээний мэдээлэл  агуулагдаж байгаа сангуудад нэвтрэх боломжтой  аппликэйшнуудыг бүгдийг нь нарийн чанд шалгахаа амлав. Түүнчлэн "Cambridge Analytica"  компанитай холбоотой асуудал нь Фэйсбүүк олон нийтийн сүлжээг илүү аюулгүй болгоход туслах нэг талын сургамж туршлага  боллоо хэмээн тэмдэглэсэн  байна.

Их Британийн "Cambridge Analytica" компани 2016  онд  Америкийн  ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн  үеэр  сонгогчдын  үзэл  бодолд  санал  нөлөөлөхийн тулд   олон нийтийн сүлжээний  хэрэглэгчдийн мэдээллийг  хууль бусаар  ашигласан хэрэгт  буруутгагдаад  байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

BBC: Марк Цукерберг 50 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсандаа уучлалт гуйлаа  
Үзсэн: 1088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй