Шууд Chart

Еврокомисс интернет компаниудаас нэмэлт татвар авахаар төлөвлөж байна

2018-03-22 16:46:19

Еврокомисс интернет компаниудаас нэмэлт татвар авахаар төлөвлөж  байгаагаа зарлаад байна. Тодруулбал, интернет компаниудын ашгаас 3 хувийн татвар нэмж  авахаар төлөвлөж байна. Дэлхийн хэмжээнд интернетийн томоохон компаниудын эргэлт жилдээ 750 сая евро хүрдэг бол Европын холбооны гишүүн орнуудын интернет компаниудын ашиг орлого жилдээ  50 сая еврод  эргэлддэг  гэсэн  тооцоо байдаг.

Эдийн засгийн  асуудал эрхэлсэн Еврокомиссар Московиси  Google, Apple, Facebook, Amazon  компаниудад  цохилт болохгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна. Урьдчилсан байдлаар нийт 120-150 компаниуд л ийм татвар төлөх  тооцоо гарч байгаа юм. Ашгийн 3 хувийн татвар цуглуулснаар жилдээ 5 тэрбум еврог Холбооны төсөвт цуглуулах боломжтой болох аж. Дэмжигчид нь үндэстэн дамнасан интернет компаниуд  уламжлалт  бизнес  эрхлэгчдийнхээ  харьцангуй бага татвар  төлдөг учир  шинэ  татвартай болох төлөвлөгөөг шударга хэмээн үнэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Еврокомисс интернет компаниудаас нэмэлт татвар авахаар төлөвлөж байна  
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй