БНАСАУ-ын Ардын Их хурлын 6 удаагийн чуулганыг ирэх сарын 11-нд эхлүүлэхээр товлоод байгаа тухай Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг дамжуулсныг Риановости мэдээллээ.
Энэ нь Умард Солонгосын эрх баригчид өөрийн цөмийн хөтөлбөртэй холбоотой яриа хэлэлцээндээ зарим нэг буулт хийсэн, Умардын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар уулзалт хэлэлцээ хийхээр тохирсноос хойш болж байгаа чуулганы анхны хуралдаан юм.
Олон улсын ажиглагчид 2 Солонгос, АНУ, Умард Солонгосын гээд 2 ч томоохон түүхэн ч гэж хэлж болох дээд уулзалтын өмнө тус улсын парламентын чуулган болох гэж байгаа учир онцгой анхаарлыг татаж байгааг тэмдэглэж байна.
| БНАСАУ-ын Ардын дээд хурлын чуулганы хуралдаан ирэх сарын 11-нд болно | ||
| Үзсэн: 1404 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.