Францын экс Ерөнхийлөгч Николя Саркози 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгуульд өрсөлдөж байхдаа Ливийн удирдагч Муамар Каддафигаас их хэмжээний хууль бус санхүүжилт авсан хэргээр Нантер хотын цагдаагийн хэлтэст саатуулагдаж мэдүүлэг өгч байсан.
Тэгвэл түүнтэй холбоотой энэ шуугиан дахин ийнхүү дэгдээд байгаа энэ цаг үед Муамар Каддафигийн хүү Сайф аль Ислам Каддафи Францын экс ерөнхийлөгчтэй холбоотой мэдүүлгийг шүүх, хуулийнханд өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр ерөнхийлөгч асан Саркози Ливийн эрх баригчдаас их хэмжээний бэлэн мөнгө авч ашигласныг нотлох баримт бий хэмээн мэдэгджээ. Мөн аавынх нь үед Ливийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Абдулла Сенуссид ч Триполь дахь Саркози, Каддафи нарын анхны уулзалтын бичлэг ч байгаа гэжээ.
Үүний зэрэгцээ Муамар Каддафигийн хүүгээс гадна "Ливиа Инвестмэнт" компанийн захирал асан Башир Салах амь насанд нь халдана гэсэн сүрдүүлгийг үл тоон мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлснийг тэрээр мэдэгдэв. Тэрээр нотлох баримтууд өөрт нь байгаа тухай 2011 онд "Евроньюс"-т өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдэж байсныгаа сануулсан байна.
Тэр үед банкны данс, баримт, шилжүүлэг зэрэг байгааг мэдэгдэж байсан юм. Саиф Аль Ислам Каддафи Ливид эмх замбараагүй байдал үүсч, терроризм газар авч, хууль бус цагаачлалын хямрал үүссэн нь Николя Саркозитой холбоотой хэмээн буруутгасан бөгөөд Францын одоогийн төрийн тэргүүн Эммануэль Макронд хандаж, өмнөх ерөнхийлөгчийнхөө алдааг засах арга хэмжээ авч, Ливийн сонгуулийн үйл явцад дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
| Муамар Каддафигийн хүү Николя Саркозийн эсрэг мэдүүлэг өгөхөд бэлэн гэв | ||
| Үзсэн: 1233 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.