АНУ-ын Конгресс 2018 оны санхүүгийн жилийн төсвийн төслөө батлахаар 2 нам нэгдсэн тохиролцоонд хүрсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл төсвийн төсөлд тусгагдсан зарим зардлуудыг хэвлэлүүд онцлон мэдээллээ. Тухайлбал, АНУ-ын Конгресс Умард Солонгост хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрт 8 сая ам.доллар төсөвлөсөн байна.
Энэ хөрөнгө мөнгийг АНУ-ын ардчилал, эдийн засгийн дэмжлэгийн сангуудад хуваарилна. Түүнчлэн Умард Солонгосын дүрвэгсдэд дэмжлэг тусламж үзүүлэх зорилгоор тодорхой хөрөнгө мөнгө хуваарилж байгаа юм байна. Гэхдээ яг ямар хэмжээний хөрөнгө мөнгийг энэ чиглэлээр төсөвт суулгаж өгснийг одоогоор хэвлэлүүд мэдээлээгүй байна.
Мөн АНУ-ын төсвийн төсөлд Украинд цэргийн тусламж үзүүлэх 200 сая ам.доллар, Оросын нөлөөний эсрэг тэмцэхэд 250 сая ам.доллар хуваарилахаар тусгасан байгаа юм байна. Мөн Пентагоны Оросын "Рособорон экспорт холдинг"-той хамтран ажиллахыг нь хориглосон хоригийн хугацааг дахин сунгасан байна.
| АНУ Умард Солонгост хүний эрхийг хамгаалахад зориулж 8 сая ам.доллар хувиарлана | ||
| Үзсэн: 1683 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.