Шууд Chart

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Ли Мен Бакийг баривчиллаа

2018-03-23 11:16:19

Өмнөд Солонгосын бас нэг  экс  Ерөнхийлөгчийг  өчигдөр   шүүхийн  шийдвэрээр   баривчилж  хориод байна.  Сөүлийн Төв тойргийн шүүхээс Ерөнхий прокурорын  газрын  Ли Мен Бакийг  баривчлах  хүсэлтийг хүлээн  зөвшөөрснөөр  урьд  шөнө  саатуулан  хориод  байна.

2008-2013 оны  хооронд Өмнөд  Солонгосын  төрийн тэргүүнээр ажиллаж байсан  Ли Мен  Бакт  18 зүйл  ангиар  ял  тулгахаар  бэлтгэж  байгаа  юм байна.  Үүнд  11  тэрбум вон  буюу  10 сая ам.доллартой тэнцэх хэмжээний  авилга  авсан.  35  тэрбум воны хууль  бус сан  байгуулсан.  Татвараас  зайлсхийсэн,  Төрийн тэргүүний бүрэн эрхийг  урвуугаар ашигласан,  сонгуулийн тухай болон  бусад  хууль тогтоомжуудыг зөрчсөн хэрэгт  буруутгаж  байгаа юм байна.  Ли Мён  Бактай  холбоотой  хэргийг  жилийн өмнөөс  л  мөрдөн шалгаж  эхэлсэн ч  өчигдөр л баривчилж байгаа нь энэ юм.   Экс  Ерөнхийлөгч  гэм буруугаа эрс  няцааж байгаа төдийгүй  улс  орныг  удирдаж  байгаа хүчнийхэн өш  хонзон авах кампани өрнүүлээд  байна хэмээн мэдэгдэж байсан юм.

Ийнхүү Ли  Ерөнхийлөгчөөр  ажиллаж байхдаа  албан  тушаалаа урвуулан ашигласан,  авилга  авсан зэрэг хэргээр буруутгагдан  хоригдож байгаа   Өмнөд Солонгосын  4 дэх Ерөнхийлөгч  болж  байна. 2013-17 оны  хооронд   төрийн тэргүүнээр ажиллаж байсан  Пак Гын хэ  мөн л   шүүхийн  шийдвэрийг  хүлээн  одоо ч хоригдсоор  байгаа юм.  үүнтэй  холбоотойгоор зарим хэвлэлүүд  бүр тодруулбал  Тасс  өмнөд  Солонгосыг  баялагийн хараал гэдэг  шиг Ерөнхийлөгчийн хараал тусчээ  хэмээн  тодорхойлж байна. 

Бүр  тодорхой  хэлбэл  тус улсад  төрийн тэргүүний алба  хашиж байсан хүмүүс  толгой  дараалан  шахам  шүүх,  цагдаагийн  хаалга  татах  болсон.  өөрөө  биш  юм гэхэд ойрын хамаатан садан  нь  шоронд  хоригдоход  хүрч,  эсвэл  ард нийтийн  өргөн эсэргүүцэл,  импичментээр огцорч,   захиалгат аллага,  ордны  хуйвалдааны  золиос болж,  амиа хорлосон  түүх  бийг сануулж байна. төрийн тэргүүний  албыг хашиж байсан  хүмүүсээс  нэг нь  улс орноос  зугтан зайлсан,  нэг нь  алагдсан,  нэг хүн  цаазаар авах  өөр  нэг экс ерөнхийлөгч бүх насаараа хорих  ялаар шийтгүүлсэн. 

Төрийн  тэргүүн гэлтгүй хатуу хариуцлага  тооцож  чаддагыг  1948 онд  БҮгд найрамдах Солонгос улс үүсэн байгуулагдсанаас хойших түүх гэрчилдэг, гашуун  сургамж  ийнхүү их  бий ч  ийм асуудал  байнга  гараад  байгаатай холбоотойгоор   дээрх тодорхойлолтыг  өгч  байх шиг байна.

 

 

 









Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Ли Мен Бакийг баривчиллаа  
Үзсэн: 1258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
medi [81.83.62.xxx] 2018-03-28 19:57
ingeh ium bol mongolin buh turiin terguun bsan garuu bugd shorond nasaar ni hataah bh nda

Бидэнтэй нэгдээрэй